Ann Taylor танилцуулга


Энэ удаагийн брэнд танилцуулга булангаараа АНУ-ын Ann Taylor фирмийг сонголоо. Ann Taylor нь 1958 онд анх байгуулагдсан одоогоор төв нь НьюЙорк хотод байрладаг ба нийт 10500 ажилтантайгаар АНУ-ын бүх муж болон Puerto Rico-д нийт 800 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг том фирм юм.






Тус фирм нь зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан бэлэн болон гоёлын хувцас, гутал, цүнх, аксесуар санал болгодог. Ann Taylor, Ann Taylor Loft, Ann Taylor Factory гэсэн 3 нэрийн брэндээр зах зээлд өрсөлддөг. Эдгээр нэрийн брэндүүд нь тус бүрдээ онцлогтой ба гол нь зорилтод зах зээлүүдэд чиглэсэн байдаг. Жишээ нь Ann Taylor нь хүүхнүүдэд зориулан үйлдвэрлэдэг бол Ann Taylor Loft нь залуу бүсгүйчүүдэд хандсан гэх мэт ялгаатай байдаг.


Супер модел Liya Kebede, Anouck Lepere


Хуримын хувцас ч худалдаалж эхэлсэн


Супер модел Линда Эвангелиста Ann Taylor-н рекламанд


Американ классик болон feminine классик стильтэй хувцас, гутал, цүнх үйлдвэрлэдэг бөгөөд зах зээлдээ хүндтэй байр суурийг эзэлж чадсан фирм юм. Хувцасны дизайн, материалын чанарыг маш сайн анхаардаг нэр хүндтэй брэнд тул уг фирмийн хувцас, гутал, цүнхнүүд америк бүсгүйчүүдийн сонголтонд сайн нийцдэг. АНУ-аас өөр улсад салбар байдаггүй нь энэ брэндийн хувцасыг гадаадын зах зээлд маш их эрэлттэй болгоход хүргэж байгаа.


Ann Taylor брэнд нь гоёлын платье болон классик загварын туфльээрээ алдартай. Супер моделуудаас гадна голливудын залуу селебрити /Mischa Barton гэх мэт/ -г рекламандаа урьж тоглуулдаг. Классик стиль бол хэзээд зөв сонголт шүү.