Animal instinct

Эмэгтэй хүн бүрт байдаг wild side-г хамгийн сайн тусгасан загвар бол animal print буюу амьтны арьсан хээ. Тэр дундаа маш түгээмэл нь Leopard print - барын арьсан хээ юм.
Мода гэхээсээ илүү классик болон хувирсан энэ хээг Sofia Loren-с эхлээд өнөөдөр Paris Hilton хүртэл өмсч байна.

Өдөр тутамд өмсөхөд энэ хээг нэгээс илүү оруулаад хэрэггүй. Өмсч дасаагүй хүн бол эхэндээ гутал, цүнх, бүс, алчуур гэх мэт аксесуараас эхэлсэн нь дээр. Хувцасны хувьд энэ хээ цамц, кофт зэрэг дээгүүр хувцасанд илүү тохиромжтой. Өмд, шорт гэх мэт бүсэлхийнээс доогуур битгий өмсөөрөй.

Бас Head to toe буюу толгойноос хөл хүртэл өмсөх ч эгэл жирийн бүсгүйчүүдэд дэндүү рисктэй алхам. Бусад модатай харьцуулахад риск ихтэй болохоор нэг буруу хальтарвал нас ахисан, вкусгүй харагдана.

Хэмжээг нь зөв тааруулаад донжыг нь олоод өмсч чадвал таныг залуу, өөртөө итгэлтэй, секси, эрч хүчтэй, стильтэй харагдуулна. Энэ хээг ашиглан өдөр тутмын хувцасаа шинэлэг, цоглог харагдуулцгаая.


Dolce& Gabbana Fall 2007



Lindsay Lohan
Ингэж дээр нь хар майк өмсөх их зөв санаа.
Учир нь залуу хүнд бол хээ нь бага байх тусмаа цэвэрхэн, дэгжин харагдана.



Бага зэргийн улаан өнгө улам хурцалж өгнө.


Cameron Diaz.
Шууд гутал дээр нь нүд тусч байгаа биз.
Барын арьсан хээнээс илүү анхаарал татах зүйл ч ховор шүү.



Gwen Stefani



D&G fall 07



D&G fall 07



Paris Hilton