Бид бүгд л хүнд хурц " рок, савхи, хар" гэсэн элементүүдэд дурлан Рокстар шиг харагдахыг дотроо ямар нэг хэмжээгээр хүсдэг. Гэхдээ бас эмэгтэйлэг "ягаан, торгон, бөмбөгтөй, бөөрөнхий захтай" зүйлд инстинктээрээ татагдан дурладаг.
Энэ хоёр эсрэг тэсрэг "дурлал"-аа яаж хослуулах талаар ярихыг хичээлээ.
Гол нь баланс. Аль нэгнийх нь дозыг хэтрүүлэх аюултай. Бид өглөө босоод нэг л этгээд, стильтэй хувцасламаар санагддаг ч өөрийнхөө дотоод рок, принцесс хоёртой зөрчилдөөд, эцэст нь нөгөө л fail safe эгэл даруу хүндээр хэлвэл хэнд ч сэтгэгдэл төрүүлэхгүйгээр хувцаслаад гардаг.
Харин энэ ээдрээтэй рок стилийг эвтэйхэн оруулж хувцаслахад цүнх, гутал, зүүлт, бугуйвч гэх мэт аксесуар их тус болж чадна. Жирийн нэг жинс, цагаан футболкон дээр иймэрхүү хүнд тоноглолтой бүс, цүнх, гутал хэрэглэх гэх мэт. Гэхдээ нэг элементээс 1-2 л ширхэг орох ёстой. Хэт олон бол баланс алдагдана.
Хүмүүсийн хамгийн их гаргадаг нийтлэг алдаа нь хэтэрхий хичээх. Яг гэрээсээ гарахаасаа өмнө ээмгээ ч юмуу зүүлтээ тайлж бай гэсэн зөвөлгөө Bazaar сэтгүүлээс уншиж байсан юм. Don't try too hard - Хэт их хичээх хэрэггүй гэсэн санаа байх л даа. Тэгэхгүй бол манай монголын зарим хүүхнүүд нэг л их том том монетон ээмэг бөгж, зүүлт хүртэл хосоор нь зүүчихсэн арабын султаны авгайгаас ганган шахуу, ёлк шиг л явдаг шүү дээ. Дахин дахин хэлэхэд баланс, баланс, бас дахин баланс.