Trench coat бол яахын аргагүй эмэгтэйчүүд бидэнд зайлшгүй байх ёстой зүйл. Хавар намарт, салхитай бороотойд ч өмсөнө. Классик бөгөөд хээнцэр.

Жинс, өмд, платье, юбкан дээр сайн зохицоно. Хэдийгээр бейж өнгө их түгээмэл байдаг ч хар, бор, ногоон гэх мэт бараан өнгөнүүд манай монголын нөхцөлд илүү тохиромжтой. Гэхдээ мэдээж та ямар хувцастай хослуулахаас хамаарч өнгөө сонгоно бизээ.









