Шорт!!!

Юбка, платьенаас эхлээд бүх л хувцасны хормой богиноссоор байна. Эдгээрээс хамгийн өдөр тутам өмсүүштэй мөртлөө шинэлэг харагддаг нэгэн зүйлийг танилцуулая. Энэ бол шорт.

Богиноос эхлээд шагайнаас яльгүй дээш хүртэлх янз бүрийн урттай шортнууд мода болсоор хэсэг хугацаа өнгөрлөө. Энэ хооронд бүх дизайнерууд өөр өөрсдийн загвараа гаргасан.

Ерөнхийдөө шортыг дараах 3-н хэлбэрт хувааж үзвэл:

1. Өвдөгнөөс нэлээн дээгүүр,
2. Өвдгөөр татсан,
3. Ялимгүй өвдөг өнгөрсөн урттай.

Богино шортны хувьд 25-с доош насны бөгөөд, урт хөлтэй туранхай биетэй бол Go for it гэе.

Харин үлдсэн олонхи буюу нормал биетэй 25 гарсан бүсгүйчүүд бол уртыг нь сонгоорой гэж зөвлөе. Тэгээд ч биеэ илт ил гаргаснаас аль нэгийг нь тодруулж харуулсан нь илүү элегантны, дур булаам харагддаг гэдгийг битгий мартаарай.

Шортны давуу тал бол өмд шиг биед эвтэйхэн, чөлөөтөй хөдөлж болох зэргээс хамгийн гол нь илүү эмэгтэйлэг харагддаг. Бүх л зүйл дээр зохих ч хөлөө ил гаргасан үедээ аль болох дээгүүрээ биеээ нуусан топ өмсвөл зүгээр. Гутлын хувьд өндөр өсгийт, намхан Flat сандаал гээд аль дуртайгаа өмсөж болох ч, өндөр өсгийт өмсвөл илүү өөртөө итгэлтэй, секси харагдана. Бас балансын хувьд ч өсгийтэй нь дээр санагдсан. Мөн түрийтэй гутал дээр шортноос сайн сонголт байхгүй. Арай casual санагдаад байвал пиджак өмсч serious харагдуулж болно.

Шортыг дангаар нь ч, трикотой ч өмсч болно. Өдөр тутмын хүн бүрт зориулсан мода шүү.


Пиджактай нийлээд орчин үеийн шинэ хослол.



Богино савхин курткатай Күүл харагдаж байна. Yigal azrouel



Rochas. Түрийтэй гутал шорт 2 хамгийн сайн тохироно.



Дугуй малгай нь хөөрхөн чимэг болжээ.



Доогуураа задгай бол дээгүүрээ битүү...



Veronique Branquihno



Adam+ Eve



Pollini



Phillip Lim fall 2006
Кофттой ч зохино.



Belstaff fall 07



TSE fall 07


TSE fall 07



TSE fall 07
Иймэрхүү зузаан ноосон материал зунаас бусад үед өмсч болохоороо хамгийн их хэрэглээтэй нь.