Peter pan collar

Бидний багадаа өмсдөг байсан дүрэмт хувцаснаас санаа авсан мэт загварууд сүүлийн үед мэр сэр үзэгдэх боллоо. Peter pan collar буюу ийм төрлийн дугуй зах эмэгтэй хүнийг зөөлөн энхрий харагдуулдаг.


Emmy Rossum in Anna Sui dress

Дугуй захыг ихэвчлэн хүүхдийн хувцасанд түлхүү ашигладаг. Тиймээс бид ийм дугуй захтай хувцас өмссөнөөр залуу харагдах талтай. Гэхдээ том хөхтөй хүүхнүүдэд тохиромжгүй байх гэж бодож байна. Бас зах нь хэт том байж болохгүй. Тэгвэл бүр хүүхэд шиг харагдана.


Derek Lam Spring 2006

Ойрын үед загварын чиг хандлага мэдэгдэхүйц секси, хурц стиль-ээс татгалзаж, зөөлөн энхрий ялдам байдлыг илтгэсэн загвар руу шилжилж байна. Жишээлбэл baby doll dress буюу дэрвэгэр хормойтой платье, намхан ултай болон бөөрөнхий хоншоортой гутал гэх мэт загвар моданд ороод байгаа. Дээр дурдагдсан зүйлсийн талаар дараа жич танилцуулах болно.