Paris Hilton, Nicole Richie in Bazaar June'07

Bazaar сэтгүүлийн 6 сарын дугаар Paris Hilton, Nicole Richie нараар нүүрээ чимжээ.
Тэдний тухай товч танилцуулая.


Paris Hilton

Алдарт Hilton зочид буудлын эзний ач охин бөгөөд 1981 онд төрсөн. Тэрээр 30-50 сая доллар өвлөж авах юм боломжтой юм байна. 19 наснаасаа загвар өмсч эхэлсэн бөгөөд Guess, Marciano брэндүүдийн рекламанд тоглож байсан.

Бүх л хүлээн авалт, арга хэмжээнд алгасалгүй очдогоороо нэрд гарч Парти хэсэгч гэж цоллуулж байв. Түүнийг очсон арга хэмжээний нэр хүнд өсдөг тул зохион байгуулагчид нь Paris-т мөнгө төлдөг нь ийн цоллуулахад нөлөөлсөн хэрэг.
Тэрээр багын найз Nicole Richie-н хамт телевизийн шоунд оролцдог бөгөөд уг шоунд тэд нэг өдөр гэрийн эзэгтэйг орлож гэрийн ажил хийх, хөгшин хүн харах, Ферм дээр ажиллах гэх мэт сонирхолтой даалгаварыг биелүүлдэг юм. Энэ шоу нь тэдэнд улам их алдар хүнд авчирсан.

Дуу бичүүлж цомог гаргаснаас гадна өөрийн тухай болон тансаг амьдрах талаар 2 ч ном бичсэн. Мөн нэртэй залуучуудтай үргэлж холбогдож байдаг нь ч олны сонирхолыг татдаг. Тэрээр хувийн диско клубтэй. Мөн өөрийн нэртэй үнэртэй ус ч гаргасан.

Нэг хэсэг Paris, Nicole 2 муудалцаж хэвлэлээр хэрүүлийн алим шидэлцэж байсан ч саяханаас эвлэрсэн бөгөөд энэ дугаар тэднийг эвлэрсний дараах анхны ярилцлагыг авч байгаа юм.

Энэ удаагийн Bazaar-т өгсөн ярилцлагадаа " Хүмүүс намайг юунд ч эмзэглэхээ больсон гэж боддог бололтой. Ер нь намайг амьд хүн гэж боддогүй байх. Элдэв хов живэнд би маш их гомддог. Гэхдээ би бол амьд брэнд, бас өөрөөрөө бизнес хийж байгаа. Тиймээс хаана ч зургаа авахуулахаас татгаздаггүй. Хэсэг хугацаанд хол байсан ч найзтайгаа эвлэрсэндээ баяртай байна. Удахгүй хувцас болон нүдний шил, аксесуарын брэнд гаргахаар төлөвлөж байгаа." гэжээ.



Nicole Richie

Алдарт дуучин Lionel Richie-н өргөмөл охин бөгөөд Paris-тай хамт ТV шоунд оролцож олонд танигдсан. Paris-тай 2 настайгаасаа хамт өссөн дотны найзууд. Түүний өмссөн хувцасыг нэвтрүүлгийн маргаашнаас бүгд дуурайж эхэлдэг байсан бөгөөд нүүр халхалах шахуу том нүдний шилийг моод болгосон юм. Jimmy choo брэндийн рекламанд зургаа авахуулсан. Шар хэвлэлээр хэт туранхай гэх шүүмжлэлд өртөж байсан. Түүний загалмайлсан эцэг нь Micheal Jackson юм.

Paris, Nicole 2 америкийн залуу селебритинүүдээс хамгийн их олны анхаарлын төвд байдаг хүмүүс бөгөөд хувцаслалт нь ч хүмүүсийн сонирхож байдаг сэдэв юм.

Paris Hilton, Nicole Richie