Wardrobe basic - 1



Эдгээр хувцаснууд бол эмэгтэй хүн бүрт байх ёстой суурь хувцаснууд юм.
Материал нь дээд зэргийн чанартай байх тусам удаан өмсөх учир та хэзээ ч мөнгө зарсандаа харамсахгүй.
Аль болох чанартай брэндийнхийг авбал таны өөртөө хийж буй том хөрөнгө оруулалт болно. Энэ удаа ерөнхийд нь дурдлаа. Мөн ямар материал нь сайн болохыг хавсаргав.

жич- Материалыг яаж таньж сурах вэ гэвэл маш амархан. Хувцасны чинь дотор талд тэдэн хувийн тийм материал орсон гээд орцыг нь үзүүлсэн ярлик байгаа. 50% Wool - ноос, 50% Silk - торго гэх мэтчилэн бичсэн байдаг. Тэгэхээр ямар материалаар хийснээ бичээгүй л бол наад захын стандартын шаардлага хангахгүй байна гэсэн үг.

1. Ноолууран болон ноосон цамц. Ноосон дундаас Merino wool хамгийн сайн нь. Мерино ноос бол Италиас гаралтай дээд зэргэлэлийн хөнгөн, удаан эдэлгээтэй, бөөгнөрдөггүй, ноос. Биен дээр шууд өмссөн ч арьс загатнуулдаггүй. Жирийн ноосыг бодвол ойролцоогоор 2 дахин үнэтэй байдаг.

2. Костюмны өмд. Ноосон болон ноосны хольцтой нь хамгийн сайн. Мөн Polyester, Rayon зэрэг материал ч эдэлгээ даадаг. Мөн угааж арчилахад харьцангуй амар.

3. Пиджак. Гол нь Фит сайтай байх. Моод гэдэг үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг болохоор 5 жилийн өмнөх пиджак гэхэд л моод, эсгүүр, биед таарах байдал (fit) зэрэг нь одоо маш их хоцрогдсон байгаа. биед таарна гэдэг нь биеэ нууж, бүрхэх биш давуу талаа тодруулж харагдуулдагт байдаг гэдгийг битгий мартаарай.

4. А хэлбэрийн юбка. өвөл зуны нэг нэг. Өвөл бол ноос зун бол силк. Өнгөний хувьд хар, хар хөх, бейж, саарал, бор гэх мэт суурь өнгөнөөс сонговол хэрэглээ ихтэй. Бусад хувцатай зохицохдоо амархан. Хормой нь өвдгөөр буюу ялимгүй өвдөг давсан загвар бүх хүнд зохидог.

5.Гоёлын даашинз. Силк, шиффон буюу копронон материалтайг сонгоорой. Нэг хар даашинз бол зайлшгүй байх хэрэгтэй. Мөн өөрийн давуу талыг харуулсан загвар сонгоорой.

6. Хар намхан ултай туфль. За олон тайлбар хэрэггүй биз. Намхан ултай туфлиуд сүүлийн үед их моодонд ороод байгаа. Мөн урдуураа бөөрөнхий хоншоортой ballet flat гэх мэт. Ямар ч зовлонгүй сайхан харагдах гэдэг 1 сумаар 2 туулай л гэсэн үг. Сүүлийн үед моодонд ороод байгаа patent leather буюу лакан загвар их зүгээр. Хар лакан бол стильтэй чамин мөртлөө, хар болохоор хаана ч зохицож ажил хэрэгч харагдана. Хар лакан гутал цуглуулдагын хувьд лакан материалны талаар ч дараа бичих болно.

7. Түрийтэй гутал. Өнгөний хувьд Хар, бор, бейж өнгөнүүд зүгээр. Бараан хувцасанд акцент болох үүднээс бейжийг санал болгоё.
Загварын хувьд өсгийгүй намхан 1, Өсгийтөй 1 байхад болно.
Гуталны хувьд итали, бразилд хийсэн нь чанараар тэргүүлдэг. Жинхэнэ ширэн материалтайг сонгоорой.

8. Дур булаам костюм, юбка хослол. Одоо танд хэдийн жирийн өмд, костюм байгаа тул энэ удаа торгондуу сатин гэх мэт гоёлындуу хээнцэр материалтайг сонговол та хэзээ ч харамсахгүй.

9. Саа, пластик гэх мэт чимэгтэй гоёлын майк. Саяны сатин хослолтойгоо өмсөхөд л ямар ч арга хэмжээнд бэлэн болно. Пиджакгүй дан юбка юмуу өмдөн дээр өмсөөд өнгө дагуу нимгэн алчуур нөмөрсөн ч болно.

10. Сайн цаг. Хэзээ ч хуурамчийг зүүж болохгүй. Бүр үнэтэй /500 доллараас дээш/ биш юмаа гэхэд ядаж дунд зэргийн брэндийн жинхэнэ швейцарь энэ тэрт үйлдвэрлэснийг аваарай.

11. Өдөн куртка. За энэ бол надад таалагддаггүй юмаа.Учир нь өдөн куртка өмсөөд стильтэй туранхай харагддаг хүн ховор. Мөн охидуудаас ялгарая гэвэл куртканаас илүү пальто юмуу цув нь дээр. Гэхдээ мэдээж та өдөн курткатай ч элегантны харагдаж чаддаг бол өөр хэрэг л дээ.

12. Trench Coat. Tried and true. Forever classic. Байхгүй бол заавал авах, байгаа бол өөр өөр өнгө загвараар нэмж авах хэдхэн зүйлийн нэг.

13. Урт пальто. Натурал, суурь өнгө. Ноолууран пальто бол дээд зэргийн тансаг эдлэл. Хөнгөн дулаан, эдэлгээтэй байдаг. Гэхдээ манай дотоодын тэмээний ноосондуу нэлмэгэр халад шиг зүйлийн тухай яриагүй гэдгийг хэлье. Яг ноосон пальто шиг биетэй , оёдол сайтай байдаг. Үнийн хувьд дор хаяж 500 доллараас эхэлдэг. Жирийн пальто бол нооснй орц их байх тусмаа сайн. Мөн ноостой хамт ноолуур бага зэрэг 20 хувь гэх мэт хольсон нь ч сайн.

14. Хээнцэр ээмэг.
Сувдан шигтгээн ээмэг бол эмэгтэй хүнд зайлшгүй байх ёстой гоёл. Залуу хүнд аль болох жижиг шигтгээ нь дээр. Харин 35 гарсан бол дунд зэргийн гэх мэт нас ахих тутам томруулах хэрэгтэй. Яг бриллиант шиг. Алт ч мөн адил. Залуудаа харагдах төдий жижгийг хэрэглээрэй. Бага зэргийг шигтгээ болгож зүүнэ үү гэхээс залуу хүн бол хувцасаа хэрхэн тохируулсан, мөн өөгүй толигор арьс, инээмсэглэлээрээ гоёх ёстой. Нэг үгээр хэлбэл залуу насаараа гоёх.

Харин үнэт эдлэл авах үедээ жинхэнэ брэндийн сайныг, үүрд хэрэглэхийг авах хэрэгтэй. Миний хувьд японы Mikimoto фирмийн алт, сувдан эдлэл үнийн хувьд өргөн сонголттой дээд зэргийн чанартай нь таалагддаг. Mikimoto-н сувдан шигтгээн ээмэгний жижиг нь 150 орчим доллараас эхэлдэг. Хаанахын юу нь мэдэгдэхгүй юманд 80, 90 доллар зарж байхаар нэг мөсөн дээд зэргийн классик брэндийг сонгоорой. Хэдэн ч жил болсон үнээ алдахгүй, үр хүүхэддээ ч үлдээж болох, ямар ч хүн харсан ойлгохоор. Манай монгол хүүхнүүдийн ямар брэнд нь ч мэдэгдэхгүй, дэлхийн стандартад нийцээгүй юманд хэтэрхий их мөнгө зардаг нь харамсалтай санагддаг. Найз нөхөддөө захиад ч болов, жинхэнэ брэнд хэрэглэж байгаарай. Өөр Tiffany, Cartier, Bulgari гээд дэлхийн бүх хүүхнүүдийн мөрөөдлийн оргил болсон брэндүүд ч сайн хайвал 200 долларт хөөрхөн аар саархан мөнгөн эдлэл гэх мэт зүйлс байдаг шүү.

15. Хар ширэн гар цүнх.
16. Хар ширэн классик туфль.
17. Савхин куртка.
18. Гоёлын алт, мөнгөн өнгийн өсгийтөй сандаль.
19. Гоёлын цүнх.
20. Ширэн А4 багтахаар хэмжээний цүнх.

Удахгүй энэ сэдвийг дэлгэрүүлэн энд дурдагдаагүй классикуудыг ч танилцуулах болно.