Фэйшн ертөнцийн манай үеийн дүр төрхийг тодорхойлогч Kate Moss-н хувийн стилээс хүргэнэ гэж амалж байсан билээ.
Ингээд амалсан ёсоор Skinny жинс, Амьтны хээ, хар шил, хар Tuxedo пиджакийг дэлхий даяар ахин хит болгосон түүний зургуудаас хүргэе. Ер нь Kate Moss урсгал хүртэл бий болоод байх шиг байна.
Ямар ч хувцасыг санаанд оромгүй өмсч Күүл харагдуулж чаддаг нь аргагүй л Supermodel-н чадвар байх.
Түүний хувцаслалтын гол нууц нь хэтэрхий албаны, хэтэрхий чөлөөт, хэтэрхий сексигийн дундуур аль алийг нь эвтэйхэн баланстай хослуулж хэт их хичээсэн юм шиг харагддаггүйд байдаг байх. ENJOY!!!

Хар Tuxedo style пиджак + хар савхин бариу өмд = Sexy chic. Бид дуурайх юм бол савхин өмдийг нь бараан жинсээр орлуулсан нь амьдралд ойр байх.
Хар богиновтор өмд ( capri pants) + гүн хөх гурвалжин захтай цамц +хар шил + хөлд эвтэй хар Flat сандаль = Casual Cool. Төмөр оруулгатай бүсээ акцент болгожээ.
Хар цамц + хар жинс + хар цүнх гэх мэт хараар дэвсгэр өнгө болгож ижилсүүлээд дээр нь өнгөлөг силкэн пиджак өмсч пиджакаа тодруулжээ.
Баруун талын зурагны цэцэгтэй юбка, шаргал цүнхнээс бусад нь хараар суурилсан байна. Яавал аль нь тодорч харагдахыг сайн мэдэж байна. Санаа авууштай арга шүү.