Cannes Film Festival 2007

Канны кино наадам бол улаан хивсний ёслолуудаас нэр хүндээр нилээд дээгүүрт тооцогдох, дэлхий даяар анхаарал тавин ажиглаж байдаг ёслол билээ.
Ер нь жүжигчин хүний хувьд улаан хивсний ёслолд хэрхэн хувцасласан нь тэр жилийнх нь карьерт ихээхэн нөлөөлдөг. Учир нь үнэхээр сайхан, сэтгэлд үлдэхээр хувцасласан бол олны сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж нэр хүнд нь өсдөг юм. Тиймээс ч олны ам сайтай байгаа дээр нь найруулагчид кинондоо тоглуулж киногоо рекламдахыг бодно.
Мөн ямар брэндийн хувцас өмсснөөр нь тэр брэндийн нэр хүнд ч өсч байдаг бөгөөд, өмссөн хүн ч брэндийн нэгэнт олонд танигдсан имиж, нэр хүндийг өөртөө наахыг оролддог.

Жишээ нь анх Jennifer Lopez-г хүйсээ хүртэл гүн ухлаадастай Versace-н платье өмсч улаан хивсэн дээр алхахад дэлхий даяар шуугиж хүн болгон түүний нэрийг мэдэх болсон. Мөн түүнийг Versace брэнд шиг Секси юм байна гэсэн ойлголт авсан. Тэр ногоон платьенаас өөр сонголт хийсэн бол түүний одоогийн амжилт, нэр хүнд хаашаа ч эргэсэн байсан юм, хэн мэдэхэв.
За ингээд энэ жилийн Канны хувцаслалтаас толилуулая. Сониноос энэ гялгар саатай фон нь их таалагдсан. Харин адилхан гялтганасан платье өмссөн одуудын хувьд ялгарч харагдахад төвөгтөй, жаахан барцадтай байсан байхдаа. Уг нь ямар фон засч байгааг нь урьдчилан мэдээд тэр өнгөн дээр хамгийн сайн ялгарч, сайхан харагдах платье сонговол бүр л Professional байх байсан болов уу...



Рок дуучин Marylin Manson-ы экс бүжигчин Dita Von Teese. 40-өөд оны стилээр хувцаслаж өнөөгийн жинс өмссөн одуудын армиас эрс ялгарч гарч ирсэн.


Kylie Minogue


Загвар өмсөгч Petra Nemcova.Мэргэжлээсээ илүү дуучин James Blunt-н экс гэдгээр танигдсан



Франц Vogue-н эрхлэгч


Зүүн гар талаас Marylin Manson-ы экс гэдгээр олны танил болсон жүжигчин Rose McGowan.Жүжигчин Rosario Dawson


Загвар өмсөгч, жүжигчин Devon Aoki


Австралийн үндэсний баялаг( National Treasure) загвар өмсөгч Gemma Ward. Doll Face буюу Кукла царайны урсгалын гол төлөөлөгч.


Жүжигчин Eva Mendes. Моодонд ороод байгаа дэлбэгэр платьетай


Экс нөхөртөйгөө хамт хувийн амьдралаа TV-н реалити шоугаар цацаж нэрд гарсан дуучин Jessica Simpson. Ээмэгний радиус нүүрний 50 хувийг эзлэх ч арай л томдож байна.


Chloe Sevigny, Jake Gyllenhaal


Хонг Конгийн алдарт жүжигчин Maggie Cheung


Zhang Ziyi- Modern Tuxedo Style