Party Style - part 1

Баяр ёслол арга хэмжээнд өмсөх хувцас сонгоно гэдэг хамгийн сэтгэл догдлом хэрнээ хэцүү ажил. Хэн нэгэнтэй давхардахгүй хэрнээ өвөрмөц сайхан харагдахыг хүсэхгүй хэн байхав. Ингээд шпаргалка болгож хэдэн жишээ зураг толилуулъя.

Энэ удаа голдуу 25 гарсан бүсгүйчүүдэд зориуллаа. Биеэ хэт ил гаргахгүй, өөртөө итгэлтэй эмэгтэй хүний дүр төрхийг илэрхийлсэн, намбалаг бөгөөд элегантны хувцаслаарай.

Эмэгтэйчүүдийн гаргадаг нийтлэг алдаа бол наснаасаа хэт залуу хувцаслах. Мөн хэтэрхий хичээснээс ёлк шиг болтлоо хэтрүүлэх. Нас болон өөрийн биеийн онцлог, очих газартаа тохируулж хувцаслана гэдэг их чухал шүү.



Хар бариу юбка+ хар туфли гэсэн суурь хувцасан дээр цээжний гол хэсэгт акцент өгсөн загвартай торгон цамц өмсчээ. Ийм загварын цамц хүний анхаарлыг биеийн дээд хэсэгт хандуулах тул доогуураа туранхай харагдахыг хүсвэл энэ хар юбкатай хослуулсан аргыг хэрэглээрэй.


Хар торон платье. Хүн бүрт нэг байх ёстой зүйлийн нэг.


Торгомсог хар цамц юбка хар туфлитэй хослуулсан байна.
Юбка нь өвдгөөр татсан , цамц нь урт ханцуйтай болохоор хөлөө тодотгож харуулжээ.

Аль нэг хэсгээ тодруулж харуулах алтан дүрмийг дагасан байна.


Цагтаа хар савхин өмд хар майкаар гангарч байсан
Angelina- ч торгон цэцэгтэй платьетай танигдахын аргагүй тансаг харагдаж байна. Улаан торгон цүнх, туфли нь ч сайн акцент болж өгчээ.
Янз бүрийн зүүлт бугуйвч зүүгээгүй нь гол дүр болох платьег нь улам тодруулсан байна



Хар өнгө бол мэдээж баяр ёслолд өмсдөг сонгодог өнгө. Гэхдээ бусдаас ялгарахын тулд өвөрмөц детайльтайг сонгоорой. Юбканы бантик , гутлын хэлбэр гээд л. Яг ард нь баруун талд зогсож буй бүсгүй бол хар платье, туфлийн сонгодог загварыг өмсчээ.Ингэж хувцаславал ихэртэйгээ таарах магадлал өндөр.
Ямар ч шинэлэг содон загвар байсан хар өнгийг сонговол илүү риск багатай.
Аль нь илүү содон бөгөөд чамин байна?



Жинхэнэ өөртөө итгэлтэй эмэгтэй хүний тансаг , чамин байдлыг харуулсан байна. Хамба хилэн, Үслэг эдлэл, торго гээд тансаг бүхнийг хослуулжээ.


Улаан ногоон гэсэн ихэнх хүний хамтад нь сонгож зүрхэлдэггүй өнгийг хослуулж амилуулж чадсан байна. Гайхалтай. Хүн бүр харыг өмссөн үед үнэхээр ялгарч харагдана.



Баруун талын бүсгүйн тод ягаан юбка бол Party-нд тохиромжтой өнгө. Мөн л хүн бүр өмсөж зүрлэхгүй бөгөөд харуудын арми дотроос эрс ялгарах давуу талтай. Энэ хавар иймэрхүү хурц ягаан, шар гэх мэт neon өнгө моодонд орж байгаа бөгөөд шинэлэг, цоглог харагдана.