Alexander Wang & Vena Cava for GAP 2009 коллабрэйшн - Танилцуулж байна
Сүүлийн үед дизайнер брэндүүд масс дэлгүүрүүдтэй хамтран коллекц /коллабрэйшн/ гаргах болсон. Жишээлбэл Roberto Cavalli H&M-д зориулж гэх мэт. Ингэснээр зөвхөн цөөн хязгаарлагдмал хүрээнийхэнд зориулсан эдгээр дизайнер брэндүүдийн загварыг энгийн хэрэглэгчид хэрэглэх боломжтой болж буй хэрэг юм.
Хамгийн сүүлд 2009 онд Gap брэнд, Vogue сэтгүүл CFDA-ээс хамтран нэгэн шинэ коллекцийг энэ оны намрын загвар болгож танилцуулсан юм. CFDA нь "Council of Fashion Designers of America" ( Америкийн дизайнеруудын холбоо) гэсэн үгний товчлол бөгөөд жил бүр загварын ертөнцийн шилдгүүдийг шалгаруулдаг. Уг шагналыг авсан дизайнер өөрийн чансаагаа тодорхойлж, дэлхий даяар тухайн дизайнерийг мэддэг болж, хувцасны эрэлт нь эрс өсдөг. Өөрөөр хэлбэл энэ шагнал загварын ертөнцийн оскар юм. Vogue сэтгүүл уг холбооны албан ёсны хамтрагч бөгөөд дизайнерүүдийг сүүлийн шалгаруулалтанд үлдсэн цагаас мэдээлж дэлгэрэнгүй сурвалжлага хүргэдэг.
Vogue сэтгүүл, CFDA нар Gap брэндтэй хамтран 2009 оны "Шилдэг эмэгтэй хувцас" номинацад шалгарсан Alexander Wang, мөн урд жилүүдэд хоёр ч удаа шилдэг 10-т багтаж байсан Vena Cava брэндүүдийн загварыг олны хүртээл болгосон юм. Уг коллекц нь "Khaki" буюу "бейж" гэсэн сэдэвтэй. Gap бол өдөр тутмын биед эвтэй, сайн чанарын даавуун болон натурал материалтай хувцсаараа олны танил болсон брэнд билээ.
Alexander Wang
Alexander Wang supermodel Caroline Trentini-n хамт Vogue сэтгүүлд
Alexander Wang Калифорны Сан Франциско хотод төрж өссөн бөгөөд 18 тайдаа New York-д их сургуульд сурахаар ирсэн боловч сургуулиа төгсөж амжилгүй, цөөн тооны ноосон цамцаар эхэлсэн коллекц нь удалгүй олны анхаарлыг татах болж, бүрэн хэмжээний коллекцоо New York-н албан ёсны загварын шоунд танилцуулах болсон. Тэрээр хэдийгээр дөрөвхөн жилийн өмнөөс эхэлсэн ч өнөөгийн Америкийн загварын ертөнцийг тодорхойлох шилдгүүдийн нэг болж чадсан байна.
Ид 25 настай, цэвэрхэн цагаан царайтай, хүүхдийнхүү гэмээр төрхтөй Alexander Wang-н загварууд хурц, шинэлэг, гранж рок стилийг тун ухаалгаар донжыг нь тааруулж секси стилтэй хослуулсан байдаг. Түүний хувцас нь моделуудын дүрэмт хувцас гэгддэг бөгөөд, ихэвчлэн гудамжны гэмээр стилийг гайхалтай донжтой илэрхийлдэг.
Alexander Wang брандын хувцасыг залуу холливууд ( Rihanna, Lindsay Lohan, Mischa Barton)- аас эхлээд бүх моделууд ( Erin Wasson, Natalia Vodianova, Freja Beha), мөн нэртэй блоггерууд өмсдөг.
Түүний гол олонд танигдсан загварууд бол гранж рок стилийг секси стилтэй хослуулсан мото жакет, мөн бариу плате, торгон цамц, платенууд зэрэг юм.
Тэрээр GAP-д зориулж өөрийн нэрд гарсан загварууд болох урт богино хоёр загварын гадуур трэнч цувыг классик беиж өнгөөр хийжээ. Түүний жижиг детайлд хэрхэн нямбай ханддагыг та дараах загваруудаас харах болно.
SuperModel Coca Rocha, Raquel Zimmerman нарын хамт,
GAP-д зориулсан загварын сурталчилгаанд
Богино "Motocycle" стилийн гадуур хүрэм
Уртавтар тренч стилийн цув
Vena Cava
Lisa Mayock, Sophie Buhai нар Supermodel Caroline Trentini-н хамт Vogue сэтгүүлд
Lisa Mayock, Sophie Buhai хоёр 1999 онд оюутны ширээнд танилцжээ. Хуучны фэйшнд ( 20,30,40-оод он г.м) дуртайгаараа санаа нийлж удалгүй сайн найзууд болцгоосон байна. Тэд хамтдааа 2003 онд сургуулиа төгсөөд брэндээ эхлүүлсэн бөгөөд тун удалгүй хөнгөн, торгомсог, өвөрмөц хээтэй, чамин платенууд нь бүх л сэтгүүлүүдээр гарч, дээд зэрэглэлийн их дэлгүүрүүд ( Barney's New York, Saks Fifth Avenue, Neiman Marcus) болон бутикүүдээр хувцасыг нь худалдаалж эхэлсэн юм.
Гэхдээ тэд амжилтанд хүрснээ Vogue-н төмөр хадагтай гэгдэх Anna Wintour ( Devil wears Prada кинонд Meryl Streeps-н бүтээсэн дүр) өөрийн биеэр тэдний студид хүрэлцэн ирэхэд анх мэдэрсэн гэж ярьдаг. Vena Cava-н хувцас нь 20,30,40-д оны загварыг санагдуулам классик атлаа чамин, хээнцэр.
Тэдний загварын хувцаснууд "Gossip Girls" сериалд гарснаар зөвхөн фэйшны хүрээнийхэн бус, сая сая жирийн хүмүүс мэдэх болсон.
Дизайнер бүсгүйчүүд өөрсдөө ч үргэлж чамин, элегантны хувцасладаг, ухаалаг сайхан бүсгүйчүүд байдаг. Тэдний GAP-д зориулсан загварууд худалдаанд гарсан дороо загварын ертөнцийг шуугиулж, Холливууд-н одууд болох Nicky Hilton , дуучин Fergie нар авч өмсцгөөсөн. GAP-д зориулж цахилгаантай болон шулуун бариу (шифт) загвартай нийт хоёр төрлийн плате зохиосон бөгөөд тэдгээр нь өдөр тутам болон оффист өмсөхөд тохиромжтой, бүх төрлийн өнгө, загвартай тохирохоор, хэзээд моодноос гарахааргүй классик загвартайгаараа онцлоготой.