Энэ жилийн UBS Music awards-н улаан хивсний ёслолын ажиллагааны хувцаслалтаас хүргэж байна.
Best:
Мишээл, Мөнгөлдэй.
Мөнгөлдэй бусдаасаа хамгийн өвөрмөц, стилтэй, өөртөө итгэлтэй харагдсан. Шар үс ихэвчлэн Ази бүсгүйчүүдийг хямд харагдуулдаг ч, харин энэ удаа маш дэгжин харагдаж байна. Шар үс, хагас ил гарсан мөр нь гол акцент нь болж олон өнгө холилгүй хараар суурилсан нь гол акцентаа тодруулсан байна. Зөвхөн гутлаараа бага зэрэг саа оруулсан нь ч доз таарч, бусад шивээс, үс, мөр, нүүрний будалтаас нь анхаарал сарниулахгүй хэрнээ сонирхолтой харагдаж байна.
Сүндэрьяа. Зөв пропорцтой хувцасласан байна. Улаан өнгөө гол акцент болгож бейж цуваар тод улаан өнгөө зөөллөсөн байна. Мөн уруулын будгаа платетайгаа хослуулсан нь дэгжин харагдаж байна. Уруулын будаг, плате-н өнгөө хослуулах амилуулахад хэцүү ч, гоё зохисон байна. Мөн гутал цүнх зэрэг аксесуараа хараар хослуулсан нь улаан өнгөнөөсөө анхаарал сарниулахгүй ч, ижил жин эзлэж харагдаад сайн сонголт болжээ. Сүндэрьяа өөрийн гэсэн стиль гэж юу вэ, өөрт юу зохих вэ гэдгээ мэддэг цөөхөн бүсгүйчүүдийн нэг. Залуусын хувьд баруун захад нь байгаа залуу стилтэй, зөв пропорцтой харагдаж байна.
Болд. Баяр ёслолд тааруулж хувцаслаж чаддаг байна гэдэг том соёл. Костюм пиджактай залуусаас Болд л ганцаараа биедээ тохирсныг сонгож чадсан байлаа. Хар эмжээртэй түксидө пиджак, мөн хар лакан гутал нь үнэхээр чамин байлаа. Харин шил нь бага зэрэг анхаарал сарниулж байна. (Хэд хэдэн залуучууд хэтэрхий урт өмд өмссөн байсан.)
Эршүүд стиль буюу Annie Hall стиль өөртөө итгэлтэйн шинж. Эмэгтэй хүн заавал секси байдлаараа зэвсэглэх гэж дайрах хэрэггүй. Нууцлаг, үргэлж сонирхолтой байх тусмаа ухаалаг, үнэтэй харагддаг.
Цэвэрхэн, натурал= Дажгүй. Өөрийнхөө биеийн хэлбэрт тохируулж хувцасласан байна. Хөл, мөр гээд сайхан хэсгүүдээ тодруулж харуулсан загвар сонгожээ. Хэт будсан бүсгүйчүүдийн хажууд эрс ялгарч харагдаж байлаа. Бүсгүйчүүдийн хамгийн том алдаа бол хэтэрхий хичээсний дүнд хэтрүүлж будах. Ялангуяа бөөн пудр гялалзах онц биш.
Классик = Дажгүй. Ашгүй зарим нь ч гэсэн олон жил амьсгалсан Хип Хоп стилээсээ салж байх шиг байна. Хип Хоп бол хамгийн хямд харагдуулдаг, өмсөхөд хэцүү, ялангуяа монголчуудад ( Азиудад) хамгийн зохидоггүй стиль.
Lemons. Монголдоо хамгийн стилтэй залуучуудын хамтлаг. Хувцасны хэлбэр, хослол, өөрт юу зохихоо бүгд маш сайн мэддэг.
Neutral:
Сонирхолтой л юм. Янз бүрийн өөр урсгал орж ирнэ гэдэг хөгжиж буйгийн шинж гэж боддог. Хэдэн жилийн дараа энэ стилээ арай формал болгож сурна биздээ.
Трэнч цув энгийн үед сайн сонголт ч, энэ удаа хэтэрхий жирийн харагдсан. Гэхдээ ямар ч байсан нэг их хол зөрсөн буруу харагдаагүй. Тэр нь трэнч цувны гол ид шид. Харин силк, сатин ч юмуу гоёлындуу материалтайг сонгосон бол илүү арга хэмжээндээ тохирсон байх байлаа.
Секси гэж хамгийн бага материал орсон плате дээр, хамгийн өндөр өсгийтөө өмсөнө гэдэг түгээмэл ойлголт боловч заавал тийм байх албагүй. Өөр олон аргаар, ухаан зарж секси-г илэрхийлж болно. Гэхдээ тийм ч муугүй ээ. Залуу насандаа тохирсон байна.
Классик хувцас орчноосоо, мөн юутай хослуулснаас хамаарч заримдаа уйтгартай болох гээд байдаг.Яг ийм урттай мини бол харьцангуй өмсөхөд хэцүү загвар. Мөн биений өнгөтөи трико их овортой харагдуулдаг, ялангуяа мини юбкатай хослохоороо. Хар трико, хар цамц өмссөн бол минигээрээ акцент болгох байлаа. "Бүсгүй заяа" клипэнд дан сул цагаан цамц өмссөн нь бусад нэгэн хэвийн хувцаслалтаас ялгарч харагдаж байсан шүү.
Worst:
Энэ загвар улам том цээжтэй харагдуулж байна. Ер нь цээжиндээ акцент өгөх онц биш. Ялангуяа тодорхой нас өнгөрсөн, загвар өмсөгч шиг биетэй биш л бол ингэж цээжээ ил гаргах ч юмуу, акцент өгсөн хувцас онц биш. Мөн плате, цүнхний өнгө тохирсонгүй. Логотой цүнх бүх хувцасан дээр зохидоггүйн жишээ.
Арга хэмжээ, насандаа тохируулж хувцаслах бас л хувцаслалтын соёлд тооцогдоно. Хэтэрхий залуу хувцас сонгожээ.
Хэт их саа, чимэгтэй хувцас өмсөхөд хэцүү хувцаснуудын нэг. Ялангуяа модел шиг биетэй биш бол, биеийн өөг тодотгож харуулдаг.
Овоолсон үс, унжсан ээмэг, урт зүүлт, дотуур цамцны тод эмжээр, өвдөгнөөс доогуур өмдний пропорц, өмдний эмжээр гээд анхаарал татах элемент хэтэрхий их орсон тул, гол акцент хаана байгаа нь мэдэгдэхгүй, замбараагүй харагдаж байна.
Нүд, уруулаа зэрэг тод будаад, цээжээ ил гаргах рисктэй хувцаслалт. Нүд, уруул хоёрынхоо аль нэгийг нэгнээс нь тодруулж будвал арай дээр байлаа. Харин платены өнгө аятайхан зохисон байна.
Энэ хээний пропорц буруу байна. Буруу газраа акцент өгсөн, хэтэрхий нүд эрээлжилсэн хээ байна. Хүний анхаарлыг хэтэрхий доошоо хандуулах нь хямд, бас намхан харагдах аюултай. Мөн энгэр дэх дугуй детайл, саа зэрэг нь, хэтэрхий анхаарал татсан хээтэй, платены урт зэрэг элементүүдтэй харшиж байна. Гэхдээ гурвуулаа ижилссэн нь дажгүй байлаа.
45-тай гэмээр хувцаслажээ. Хэд хэдэн залуу зүүсэн байсан ч харанхуйд хар шил тийм ч зохимжтой биш.
Зургыг сонин.мн, сүүдэр.ком-с.