Та бүхэндээ "Soma" сэтгүүлийн 10 сарын дугаараас хүргэе. Минимализм-г өдөр тутмын, сонирхолтойгоор харуулжээ. "Soma" бол урлаг, дуу хөгжим, фэйшнээр дагнасан залуу стилийн инди сэтгүүл юм. Нэг их өргөн тархаагүй ч, өөрийн гэсэн уншигчидтай, ихэвчлэн цоо шинэ залуу сэтгүүлчид, стилистүүдээр багаа бүрдүүлдэг сэтгүүл. Нэг хэсэг Сома-н оффис-н дээд давхарт амьдардаг байлаа. Өдөр бүр хажуугаар нь өнгөрч, цонхоор нь шагайж, хайрцаг дүүрэн өрөөд тавьчихсан сэтгүүлүүд, одоо хаашаа явж, хэний гарт очих бол гэж төсөөлөхөд хөгжилтөй байж билээ. Миний хувьд, нэг хэсэг сэтгүүлчээр занималдсан ч, сүүлийн үед стилист болоод байгаа. Ассистант-р хэд хэдэн сэтгүүлд ажиллсан ч, энэ 12 сард анхны бие даасан зураг авалт Лос Анжелес-с гаралтай нэгэн инди сэтгүүлд нийтлэгдэх гэж байна. Цаашдаа "Soma"-д гарах хүсэлтэй.
Magazine: Soma