Split personality

Эмэгтэй хүн бүрт ямар нэгэн obsessed болсон зүйл байдаг. Өөрийн эрхгүй авчихдаг, цуглуулдаг зүйлс гэхүү дээ.
Миний хувьд:
- Судалтай футболк ( ихэвчлэн хар хөх/ цагаан эсвэл хар/цагаан судалтай)
- Саарал свитер
- Хээтэй торгон плате ( Хээтэй ч гэлтгүй бараг бүх л төрлийн плате)
- Торгон алчуур г.м. зүйлс шүүгээнд хамгийн их зай эзэлдэг.

Харин ээмэг, бөгж гэх мэт аксесуар талдаа бол дээд зэргийн минималист. Нэг их зарлаад байхаар тоо биш ч гэсэн хувийн стилээсээ хуваалцая гэж бодлоо.


Цаг үеийн шалгуур даваад үлдсэн нь энэ хоёр бөгж. (Уг нь өөр хоёр костюм жевелри байгаа ч тэр бүр хэрэглэдэггүй болохоор үндсэндээ хоёр л бөгжтөй гэсэн үг. )

Хоюулаа тэс өөр стилтэй ч яалт ч үгүй аль аль нь миний стиль мөн. Ихэнх эмэгтэйчүүд split personality буюу тэс өөр хоёр талтай байдаг. Миний хувьд нэг бол классик, рэтрo зүйлсд, нөгөө бол залуу, шинэ, хөнгөн жанрын рок, готик стилд татагддаг. Та ямар зүйлсд maximalist, ямарт нь minimalist ханддаг вэ?