Lifesaver


Алчуур бол миний хамгийн дуртай аксесуар. Өглөө яарч байгаа үед авч гараад, замдаа толгой дээрээ бантик зангидаж боох ч юмуу, эсвэл хүзүүндээ уячихад ямар ч энгийн хувцасыг амьдруулчихдаг.

Мөн бараан, цулгай хувцас өмссөн үед өнгө, хээ нэмээд акцент болно. Хамгийн амархан, чамин мөртлөө тэр өдрийнхөө стильд тохируулаад хөгжилтэй, классик гээд ямар ч байдлаар зангидаж болно.