Та бүхэндээ Францын Фото зурагчин Gregoire Alexandre -н уран бүтээлээс хүргэж байна. Тэрээр 27 настай бөгөөд, өвөрмөц шийдэлтэй зургаараа олонд танигдсан нэгэн. Түүний зургуудын фон, тайз засал нь ихэд онцгой өвөрмөц, нилээн артистик байдаг. Gregoire голцуу инди чиглэлийн фэйшн сэтгүүлүүд, мөн реклам сурталчилгааны тал дээр ажилладаг юм.
Сүүлийн үед манайд фото зураг сонирхдог залуучууд олширч сүүдэр.ком, Агшин.мн гэх мэт фото зургын сайтууд нээгдэж, хөгжиж байгаа. Сайн уран бүтээлчийг шүтэх, ганц нэг элементээс санаа авч, цааш нь хөгжүүлж өөрчлөх нэг хэрэг. Харин өнгө, фонт, фон, хувцас, поз гээд элемент бүрийг нэгд нэгэнгүй хуулах өөр хэрэг. Монголдоо л томоохон сэтгүүлүүдийн нэг болох нэгэн сэтгүүл Vanity Fair сэтгүүлийн хэд хэдэн дугаарын нүүрийг 100% хуулж, монголчилж хийсэн байсан. Үүнийг плагриазм гэх бөгөөд соёлтой, ухамсартай хүмүүсийн хамгийн дургуй зүйл. Залуучууд маань зогсолтгүй шинийг эрэлхийлж уран бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж байгаасай.