Сүүлийн үед "Muse"," i-D"," Pop", "Lula" гээд инди сэтгүүлүүдийг түлхүү уншиж байна. Инди сэтгүүлүүд зөвхөн нэг моделоор дагнасан дугаар гаргах нь моод болоод байгаа. "Япон Vogue"-н Тао дугаар, Английн " I-D" сэтгүүлийн Агинес дугаар гээд л.
Хамгийн сүүлд Оросоос гаралтай топ модел Наташа Поли "Muse" сэтгүүлийн намрын дугаарт гарсан юм. Энэ дугаарт зөвхөн Наташа Поли 10 хэдэн стилээр зургаа авхуулж хэр хамелеон болохоо харуулсан. Эмэгтэй хүн хэдэн ч янзаар хувирч болохыг, мөн хувьсан өөрчлөгдөж, урагшилж байхыг сануулсан сонирхолтой дугаар байлаа. Ингээд энэ дугаарт орсон фото өгүүллэгүүдээс хүргэж байна.