Энэ удаа та бүхэндээ Louis Vuitton-н талаар бодлоо хуваалцахаар шийдлээ.
Брэнд хувцас, тансаг хэрэглээ гэхээр анх цөөхөн хэдэн баячууд захилагаар оёулж өмсдөг байж, 100-аад жилийн өмнө. Маш бага хүрээнд хийгддэг байсан тусгай захиалгийн брэндууд өсөн томорч, нөгөө талаас зах зээл улам гүнзгийрэн хөгжиж үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж сайжирч, гадаад худалдаа тэлж, глобалчлагдан ажиллах хүч, түүхий эдийн олдоц, боломж сонголтууд гарч өнөөгийн төрхөө олсон.
Өнөөгийн дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлж байдаг нийт 160-аад гол брэнд байдаг. Бүх брэндүүд өөр өөрийн гэсэн өвөрмөц стиль, онцлогтой. Эдгээр брэндүүд жилд 2 удаа том загварын шоунууд хийж ирэх улирлын хувцсаа танилцуулдаг. Загварын долоо хоногийн хөтөлбөрийн хувьд жил бүрийн 1-3 сард тухайн жилийн намар, өвлийн загвар, 9-11 сард ирэх жилийн хавар, зуны загварыг урлаг, соёл загварын томоохон төвүүд болох New York, London, Milan, Paris хот гэсэн дарааллаар танилцуулна. Мөн нэг их түгээмэл биш ч амралтын (resort) коллекц, Haute couture коллекц бас танилцуулагддаг.
Сүүлд Бразилын Сан Пауло, Японы Токио хотууд загварын долоо хоног зохиогдох болсноор уг жагсаалтад нэмэгдсэн. Гэхдээ жирийн хүмүүст Сан Пауло, Токио-н брэндүүд нэг их түгээмэл байдаггүй. Брэндүүд хувцасаа үзүүлж дуусаад зах зээлд гарах хүртэл ерөнхийдөө маркетинг, зар сурталчилгааны ажил хийнэ. Бараагаа сурталчилж хэвлэлд ярилцлага өгөх, нэр нөлөө бүхий одуудад бараагаа сурталчилгааны зорилгоор үнэгүй тараах, худалдааны гэрээгээ байгуулах, дараагийн улирлын хувцсаа хийх гээд олон ажил амжуулна. Фэйшний зах зээлд загварийн хандлагийг тодорхойлогч брэндүүд, тэдгээрийг дагаж масс-д зориулж үйлдвэрлэдэг брэндүүд зэрэгцэн оршдог. Брэнд болгонийг хүн бүр мэддэггүй ба масс-д мэдэгдэх шаардлагагүй, масс-аас дээд зэрэглэлийн үйлчлүүлэгчидийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, Фэйшнийг голлон тодорхойлж буй брэндүүд байдаг.
2. Louis Vuitton Дэлхийн загварийн хаан уу?
Хэдийгээр 160 гаруй брэнд улирал бүр загвараа үзүүлдэг ч яагаад зарим брэндийг хүмүүс илүү мэддэг вэ гэвэл тухайн брэндийн хэрэглэгчдийн зах зээл, мөн зар сурталчилгааны үйл ажиллагаатай холбоотой. LV-н хувьд анх ширэн эдлэл, аялалын чемодан цүнхээр гарч ирсэн франц брэнд. Нилээн олон жилийн түүхтэй хуучны брэндүүдийн нэгт орно. Тухайн үед адил зиндаанд байсан олон сайн брэнд бий. Тэдгээрээс
Ихэнх хүмүүс Chanel, Dior, Gucci,
Би хувьдаа Louis Vuitton-н цүнхгүй. Авч чадахгүйдээ биш, хэрэггүй болохоор, хэрэгцээнд таарахгүй болохоор тэр. Учир нь $1000-$2000-р цүнх авах хүний шүүгээнд тийм үнэтэй брэндүүдийн цүнхнүүд, $500-$5000-н брэнд хувцаснууд, аксесуарууд байх шаардлагатай. Мөн амьдралийнх нь хэв маягийг пропорцоор бодвол жилдээ 2 удаа дулаан орны арлуудаар аялчихдаг, энд тэндхийн арга хэмжээнд уригддаг, жил бүр хувцасаа шинэчлэдэг байх учиртай. Нэгэнт миний амьдралын хэв маяг одоогоор тийм биш болохоор тийм юм шиг харагдах гэж худлаа хичээхгүй. Тэгээд ч нөгөө талаар ямар нэг брэндийн лого гялалзуулж үнэгүй зарлалын самбар болж явах шиг онцгүй зүйл байхгүй.
Насандаа тохироогүй брэндийн зүйл хэрэглэх нь эмэгтэй хүнийг гутаадаг. Жаахан охин заавал хичээн барин үнэтэй 1000 доллар давсан цүнх барих утгагүй. Эд зүйлийн боол болж, эд зүйлээр өөрийнхөө дутууг нөхөхийг хүсэх бол өрөвдөлтэй сэтгэлгээ. Мэдээж үнэхээр сайн материалаар сайхан эсгэж оёсон хувцас өмсөх сайхан л даа. Брэнд, материал, өөрийн дуртай зүйлсээ мэдэж брэндийг хэрэглэх, мэдэхгүй олныг дагаж шуурах хоёрын хооронд том ялгаа бий. Нүүрээ зөв будаж, хүнтэй зөв харьцаж, наад захын дэлхийн соёл урлаг мэдэхгүй байж өөрт ахадсан брэнд хэрэглэвэл брэнд, хэрэглэж буй хүн хоёрын ялгаа гарч хөндлөнгийн хэнд ч мэдэгдмээр инээдтэй харагддаг.
4. Би ямар брэнд хэрэглэдэг вэ.
Цаашилбал Cacharel, Moschino cheap & chic, Diane Von Furstenberg, Marc by Marc Jacobs /Marc Jacobs нь LV-д Creative Director-р ажиллахаас гадна өөрийн хувийн Marc Jacobs, уг брэндийн хоёрдугаар зэрэг буюу залуучуудад зориулсан Marc by Marc Jacobs зэрэг брэндүүдтэй/, Vena Cava, Rag & Bone, APC гэх мэт брэндүүдийг өмсдөг. Сүүлийн жилүүдэд Alexander Wang, Vena Cava, Rodarte, 3.1 Philip Lim зэрэг брэндүүд эрчтэй гарч ирж загварын чиг хандлагыг тодорхойлж байна.
Photo: www.mongolia-web.com