Энэ удаад 1920-д оны дуугүй киноны алдарт жүжүигчин болох Loiuse Brooks-ийг танилцуулж байна.
Тэрээр 1906 онд АНУ-ын Канзас мужид төрсөн бөгөөд бүжигчний мэргэжлээр амьдралынхаа гарааг эхэлсэн ч silent movie буюу дуугүй кинонуудаараа нэрд гарсан 20-д оны хамгийн шуугиан тарьсан алдарт жүжигчин билээ. Цагтаа алдарт Charlie Chaplin-тай нэр холбогдож явжээ.
Түүний богино үсний засалт тухайн үеийн хүүхнүүдийг шуугиулж бүгд л түүн шиг үсээ тайруулж байсан гэдэг.
1920-д он бол АНУ-ын түүхэнд "Jazz Age" гэгддэг алтан үе бөгөөд эмэгтэйчүүдийн хувцаслалтанд хувьсгал, шинэчлэлт хийсэн үе байсан юм. Бүсгүйчүүд анх удаа богино юбка өмсөж, үсээ богиносгож, нүүрээ будаж (уруулын будаг, нүдний хар харандаа) машин барьж архи тамхи хэрэглэж эхэлжээ. Либерал үзэл дэлгэрч жаз хөгжмийн урсгал энэ үеэс европод өргөн тархаж эхэлжээ. АНУ-д жазаар хүн болгон амьсгалж энэ нь ч фашионд хүчтэй нөлөөлж жаз бүжихэд тохиромжтой хувцаснууд үүссэн гэгддэг.

Мөн энэ үе Great gatsby зохиолоороо алдаршсан АНУ-ын нэрт зохиолч F. Scott Fitzgerald -ийг төрүүлсэн бөгөөд зохиолын гол баатар Daisy-н хувцаслалт яг үеээ тодотгон харуулсан байдаг.
Дизайнер Chanel-ын нэрд гарсан үе мөн бөгөөд тэрээр 1926 онд анх удаа "little black dress" буюу хар даашинзыг зохиож байжээ. Энэ нь тухайн үедээ их шуугиан тарьж байсан бөгөөд олон зуун жил өмссөн хүнд, том даашинзнаас бүсгүйчүүдийг чөлөөлсөнөөрөө онцлог юм.
Тухайн үед Madeleine Vionnete, Paul Poiret гээд маш чадварлаг олон дизайнер байсан ч Сhanel бол анхны өөрийгөө од болгон рекламдахдаа гаргуун маркетингтай дизайнер байсан бөгөөд энэ нь ч өнөөдрийг хүртэл алдар нэрийг нь дэлхийд цуурайтахад хүргэсэн юм.
Тухайн үед дизайнер гэхээсээ илүү оёдолчин гэсэн имижтэй байсныг өөрчилж Сhanel өөрийн зохиосон tweed буюу цэмбэн даавуун костюмны хослолыг сувдан зүүлттэй хослуулж хаана ч өөрийнхөө стилээр гангардаг, мөн нэр хүндтэй олон найзтай байсан нь түүнийг од болгоход тусалжээ. Бараг тухайн үеийнхээ Рaris Нilton байсан гэсэн үг дээ.
Дайны дараа ихэнх дизайнерууд хаалгаа барьсан бол Сhanel дайныг овжин ашиглаж (цэргийн даргатэй үерхдэг байсан нь ч нөлөөлсөн байх) Парист шинээр дэлгүүр нээн тухайн үеийнхээ баячуудад үйлчлэх болсон байна.