Өнгөрсөн долоо хоногт Шанхай хотноо ширэн гутал, цүнх зэрэг аксесуараараа алдартай Италийн топ фирмийн нэг болох Salvatore Ferragamo 80 жилийн ойгоо тэмдгэлэн өнгөрүүллээ. Хуанг пу хэмээх голын эрэг дээр 2008 оны намрын загварыг үзүүлсэн бөгөөд гол арга хэмжээ нь "Salvatore Ferragamo: Evolving legend 1928-2008" хэмээх үзэсгэлэнгийн нээлт байсан бөгөөд олны танил одууд ч уг ёслолд нисэн очжээ. Уг үзэсгэлэнд тус брэндийн түүхэн дэхь шилдэг бүтээлүүд тавигдсан байна.
Сар гаруйхны өмнө үслэг эдлэлээрээ алдартай Итали брэнд болох Fendi цагаан хэрмэн дээр runway show буюу загварын шоу зохиож олны анхаарлыг татаж байсан билээ. Уг загварын шоунд алдарт моделуудаас гадна загварын ертөнцийн алдартнууд уригдсан юм. Ийнхүү брэндүүдийн Ази дахь маркетинг улам хүчээ авсаар байна.
Хэрвээ та ойрын хугацаанд Шанхай явах төлөвлөгөөтэй бол энэхүү үзэсгэлэнг сонирхож болох нь. Ингээд уг арга хэмжээний үеэр хэн юу өмссөнийг хүргэе.
Хэрвээ та ойрын хугацаанд Шанхай явах төлөвлөгөөтэй бол энэхүү үзэсгэлэнг сонирхож болох нь. Ингээд уг арга хэмжээний үеэр хэн юу өмссөнийг хүргэе.