Энэ хаврын загваруудаас хүргэж байна. Америкийн классик дизайнер Micheal Kors-ийн загваруудаас сонирхоцгооё. Мэдээж Gucci, Dior, Louis Vuitton, Prada, Marni гээд "топуудын" энэ сезонаар юу хийсэн нь хүн бүрт сонин байдаг ч заримдаа тэдгээр "топуудын" хувцас амьдрал дээр өдөр тутам өмсөх боломжгүй арт тал руугаа болсон байдаг. Харин санаа авч өөрт байдаг хувцасан дээрээ суурилан шинэлэг стиль-ээр гоёход тохиромжтой байдгаар нь Micheal Kors-г энэ удаа сонгон танилцуулж байна.
Ерөнхийдөө:
Ерөнхийдөө:
- Өнгөний хувьд суурь өнгө болох бейж, хар цагаанаас гадна пастел буюу цайвар /усан/ ягаан, чирнель-н ягаан өнгө давамгайлж байна. Сүүлийн 2 жил шахам мода хэвээр байгаа алтан өнгө ч ашиглагджээ.
- Хээний хувьд энэ хавар цэцгэн хээ юу юунаас илүүтэйгээр мода болж эргэн ирлээ. Түрүү жилийн хавраас мэр сэр үзэгдэж байсан ч энэ хаврынх шиг олон дизайнерууд ашиглаагүй билээ. Ийнхүү цэцгэн хээ 10-д жилийн дараа анх удаа загварын ертөнцөд албан ёсоор эргэн ирлээ.
- Хавар=Өнгө. зун= Цагаан. энэ бол фэйшн ертөнцийн бичигдээгүй хууль бөгөөд жил бүр давтагддаг. Харин энэ хавар цагаан+цагааныг хослуулбал та цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах нь. Иймээс ямар нэгэн цагаан хувцас авч хувцаслалтандаа шинэ уур амьсгал оруулцгаая. Өмд, пиджак зэрэг суурь хувцас авбал хэрэглээ ихтэй байх болно.
Энэ бол надад хамгийн их таалагдсан styling байлаа. Судалтай пудволк, ороолтоор аксент болгон нэг өнгийн торгон юбка, урт кардиганыг гайхалтай энгийн хэрнээ чамин харагдуулжээ. хэдийгээр хээтэй зүйл нэгээс илүүтэйгээр хувцаслалтандаа оруулдаггүй алтан дүрэм байдаг ч энэ удаа амжилттай болжээ.
Мөргүй платье= энэ оны Оскараас эхлээд бүхий л арга хэмжээний
гол сонголт болсон мөргүй загвар эргэн ирж байна.
Энэ жилийн event-н заримд нь мөргүй платье өмсөхөөр шийдлээ!
гол сонголт болсон мөргүй загвар эргэн ирж байна.
Энэ жилийн event-н заримд нь мөргүй платье өмсөхөөр шийдлээ!