Фэйшнээр өөрийгөө илэрхийлээд зогсохгүй цаг хугацаагаар ч аялж болдог. Өнөөгийн уранхай жинс, бичигтэй футболк төрөөгүй үед л хүмүүс жинхэнэ төгс төгөлдөр хувцасладаг байжээ. Тиймдээ ч дизайнер Vivenne Westwood "Өнөө үеийн хүмүүс хувцас загварын түүхэнд хамгийн муухай хувцасладаг нь " гэжээ.
Сэтгүүлийн эдиториал буюу фото өгүүллэг бол хувцас, уур амьсгал, зураг авалт, энэ бүхэн цогцолсон нэг төрлийн урлагын бүтээл юм. Тиймээс иймэрхүү зурагнуудыг хараад өнгөрөх биш ямар нэгэн санаа авах, наад зах нь "Энэ стиль таалагдаж байна. Ийм эмэгтэй болох юмсан " гэх мэтээр бодож үлдэн, яваандаа олон төрлийн фото өгүүллэгээс өөрт таалагдах стилийг таньдаг болно. Улмаар өөрийн хувцаслалтын чиг хандлага, стилийг тодорхойлж сурна. Нэгэнт идеал стилээ олсон хойно тэр чиглэлээ хөөж, баяжуулан өөрийн гэсэн стилиэ бүрдүүлж сурна.
Сэтгүүлийн эдиториал буюу фото өгүүллэг бол хувцас, уур амьсгал, зураг авалт, энэ бүхэн цогцолсон нэг төрлийн урлагын бүтээл юм. Тиймээс иймэрхүү зурагнуудыг хараад өнгөрөх биш ямар нэгэн санаа авах, наад зах нь "Энэ стиль таалагдаж байна. Ийм эмэгтэй болох юмсан " гэх мэтээр бодож үлдэн, яваандаа олон төрлийн фото өгүүллэгээс өөрт таалагдах стилийг таньдаг болно. Улмаар өөрийн хувцаслалтын чиг хандлага, стилийг тодорхойлж сурна. Нэгэнт идеал стилээ олсон хойно тэр чиглэлээ хөөж, баяжуулан өөрийн гэсэн стилиэ бүрдүүлж сурна.
Фото өгүүллэг хэзээ ч хуучирдаггүй. Тиймээс ч сайн фото өгүүллэгтэй сэтгүүл он харгалзалгүй хэзээд үнэ цэнээ алддаггүй. Ялангуяа "W""Vogue" сэтгүүлүүд энэ төрөлд шилдэг нь.
Хэрвээ таныг шинэ хувцас авахад хэн нэгэн " яг чиний стил мөн байна " гэвэл ерөнхийдөө өөрийн стильтэй болжээ гэж бодоход буруудахгүй.
Ямар ч хувцаслалт өөрт эвтэйхэн, өмсөж буй хүний характертай зохицсон, тэр чинээгээрээ эзнээ бусдад илэрхийлэх ёстой. Тэр дундаа таны хамгийн сайхан талуудыг тодруулж байх ёстой.
Эмэгтэйчүүд бидний гаргадаг гол алдаа бол өөрт зохисон эсэхийг үл харгалзан бусдыг дуурайдаг явдал. Фэйшн ба стиль гэдэг үгс хоорондоо асар ялгаатай утга илэрхийлж байдаг. Юбканы хормой уртсах богиносох, улаан ногоон, дэрвэгэр бариу болох бол Фэйшн юм. Харин өөрт хамгийн сайн тохирсон юбка -г сонгох нь стиль.
Хүн бүрт фэйшн буюу моодонд орсон бүхнийг өмсөх хүсэл байдаг. Би ч энэ замыг тойроогүй. Харин тэр болгон өөрт зохисон гэсэн үг биш болохыг анзаарсан үеэс зөвхөн өөрт таалагдсан мөн зохисон хувцасаа л өмсөж эхэлсэн. Тэр нь миний хувьд жижигхэн дугуй зах, хар, саарал, хар хөх өнгө, свитерийн хувьд гурвалжин захтай нь, намхан хөлд эвтэй сандаль гэх мэт.
Өглөө босоод юу өмсөхөө мэдэхгүй үед өөрийн эрхгүй хамгийн түрүүн бариад авдаг хувцас хүн бүрт байдаг. Тэр бол таны стилийн суурь гэж ойлгож болно. Жишээ нь миний хувьд гурвалжин захтай хар, саарал, хар хөх свитернүүд. Бага зэрэг биеэ ил гарган урт нарийхан хүзүүтэй харагдуулдаг болохоор тэр болов уу. Нэгэнт энэ төрлийн свитер хамгийн сайхан харагдуулдаг болохыг анзаарснаас хойш яаж ч моодонд орж байсан ч огт сонирхоогүй цамцнууд бий. Харин хэлбэрээр моодолдоггүй юмаа гэхэд өнгөөр моод дагаж болно. Жишээ нь ойрын хэдэн сезон өнгөнүүд моодонд ороод байгаа. Тиймээс шар гурвалжин захтай цамц авдаг юмуу гэх мэтчилэн суурь стиль дээрээ шинэ "Фэйшн"-с өөрт тохирохоо хайна.
Гэхдээ мэдээж фэйшн гэдэг нэг төрлийн өөр хүний дүрд хувирах алхам болохоор хааяа эрс өөр төрлийн хувцас өмсмөөр санагдана.Тухайн үеийн мэдрэмжээ дагаж хувцаслахын сэтгэл ханамж ч бас фэйшнд дурлахын нэг шалтгаан. Тиймээс урьд өмсөж зүрхэлдэггүй байсан огт өөр стилийг ч бас туршиж байх хэрэгтэй. Өөрөө ч мэдээгүй байсан цоо шинэ өөрийгөө олж харах ч юм билүү.
Өөрт зохих стилийг олох амархан. Юу өмсөхөөр хүмүүс их магтаж байна, тэр бол үнэхээр танд зохиж байна гэсэн үг. Тиймээс тэр чиглэлээ барьж авсан нь дээр. Жишээлбэл та үргэлж өвдөгнөөс доогуур урт юбка өмсдөг байлаа гэж бодьё. Харин өвдөгнөөс ялимгүй дээгүүр хормойтой юбка өмссөн өдөр хүн бүр таныг залуу, сайхан харагдаж байна гэвэл урт юбка зохидоггүй байсан юм байна гэж ойлгож болно. Өнгөний хувьд ч адил. Хааяа эрс өөр өнгийн хувцас өмсөхөд хүмүүс яаж хүлээж авч байгаагаар тэр өнгө зохиж буй эсэхийг мэдэж болно.
Стильтэй гэгддэг одууд, хүмүүсийг ажиглахад ихэвчлэн өөрт тохирсон стилээ олон түүнийгээ ягштал баримтладаг. Тиймээс ч Nicole Kidman= elegant, Avril Lavigne= rock гэх мэтээр нэрийг нь сонсмогц тухайн хүний стил санаанд буудаг. Хэрвээ Nicole Kidman үргэлж элегантны харагддаггүй байсан бол бид шууд Nicole Kidman= элегант гэх мэтээр төсөөлөхгүй. Хэрвээ та үргэлж сайхан харагддаг бол бусдын санаанд тэгж л бууна. Бусдад өөрийгөө хэрхэн харуулах нь танаас хамаарах таны сонголт юм.
Сайхан харагдах тийм ч хэцүү биш. Ингээд бүх бүсгүйчүүддээ амжилт хүсье.