1950-иад онд алдарт жүжигчин Marlene Dietrich анх өмсөж эмэгтэйчүүдийн нийтлэг төрхийг эвдэн шуугиан тарьж байсан энэхүү гоёл одоо эмэгтэйчүүдийг хамгийн өөртөө итгэлтэй, өвөрмөц, дур булаам харагдуулдаг хувцас болж чадсан юм.
Үе үеийн сайхан хүүхнүүд өмсч, бүх л алдарт дизайнерууд коллекцдоо оруулж байсан Tuxedo нь өдөр тутмын ажилдаа өмсдөг пиджакнаас тань хэлбэр болон энгэрийн торгомсог эмжээрэээ ялгагдана. Тэгвэл Tuxedo-г юутай өмсөх вэ?
- Бариу pencil юбка+ цагаан эсвэл хээтэй нимгэн торгомсог кофт.
- Сатин торгомсог материалтай хар өмд
- Залуу бүсүйчүүд бол мини торгон платьетай, 40-с дээш насныхан өвдгөөр болон уртавтар гоёлын платьетай. Гол нь нэлмэгэр харагдуулж л болохгүй. Тэгэхээр бариувтар биед таарсан загварыг сонгоорой.
- нимгэн торгон майк+ сүүлийн үеийн моод болох өргөн хар өмдтэй. Өмд нь өргөн байх тусам туфлийн өсгий өндөр байх ёстой.
- Мөн сүүлийн үеийн моод болох өвдгөөр татсан шёрттой. Ийм шёрт өмссөн үед хэт энгийн эсвэл эршүүд харагдахаас зайлсхийх. Жишээ нь хар торон трико+ өсгийтөй лакан туфль гэх мэт секси аксесуартай хослуулаарай.