Баяр ёслолын хувцасны хамгийн классик сонголт бол мэдээж хар платье. Харин ямар загвар дээр ямар аксесуар хослуулахаас хамааран бусдаас ялгарана.
Сүүлийн үед моодонд ороод байгаа загварууд гэвэл хар платьенаас гадна
Энэ бол стильтэй гэгддэг одуудын байнга хэргэлдэг арга.
Миний хувьд баяр ёслолд Seperate-р гоёх дуртай. Хослуулсан зүйлээсээ хамааран илүү өөрийгөө илэрхийлэх, өвөрмөц харагдах боломжтойгоос гадна биед эвтэй байдаг.
За ингээд гоёлын хувцасны алтан дүрэм бол
Хамгийн гол нь та өөрөө тэр оройн хамгийн баяр хөөртөй хүн байх нь чухал. Ингээд хэдэн санаа авахуйц зураг орууллаа.
Сүүлийн үед моодонд ороод байгаа загварууд гэвэл хар платьенаас гадна
- Хар хөх өнгө. Гүн, ухаантай харагддаг өнгө. Хар, цагаан, улаан өнгөтөй хослуулж болно. Ялангаяа хар хөх платье дээр улаан эсвэл, алт, мөнгөн өнгийн туфль зохимжтой.
- Улаан хүрэн өнгө. Мөн л гүн, намбатай өнгө бөгөөд дээрхийн адил алт мөнгө гэх мэт металлик өнгийн жижиг цүнх, туфлитэй хослуулж болно.
- Баяр ёслолд бусдаас өвөрмөц харагдая гэвэл сатиндуу материалтай хар өмд + Нимгэн шиффон кофт, силкэн майк, эсвэл гялалзсан шигтгээтэй майк зэргийг сонговол хээнцэр мөртөө бусдаас сондгойрох болно.
- Улаан платье. Хар платьений дараагийн классик өнгө.
- Seperate буюу өмд юмуу юбкатай гоёмсог кофт гэх мэтийг хослуулах арга. Дээр өмдтөй хослуулах талаар ярьсан бол юбка ч мөн адил аргаар хослуулж болно.
- Материалын хувьд хамгийн тансаг материалуудыг сонгоорой. Тор (Lace) , Хамба хилэн (Velvet) силк гэх мэт.
- Металлик буюу алт, мөнгөн өнгийг сонговол та бусдаас онцгойрох болно.
- Бейж шаргал бол даруу, цэвэр мөртөө цаанаа л элегантны өнгө. Хар Аксесуартай ч сайн хослоно.
- Гүн цэнхэр, Тод ягаан хурц өнгө. Гэхдээ материал муутай бол тод өнгө маш хямд харагддаг.
- Заавал нэг акцент болсон элемэнт оруулах
- Биеийн аль нэг хэсгийг тодотгох гэх мэт.
Энэ бол стильтэй гэгддэг одуудын байнга хэргэлдэг арга.
Миний хувьд баяр ёслолд Seperate-р гоёх дуртай. Хослуулсан зүйлээсээ хамааран илүү өөрийгөө илэрхийлэх, өвөрмөц харагдах боломжтойгоос гадна биед эвтэй байдаг.
За ингээд гоёлын хувцасны алтан дүрэм бол
- Өдөр тутмын хувцасыг санагдуулах материал сонгохгүй байх. Даавуу гэх мэт.
- Доз хэтрүүлэхгүй байх. Хөлөөс толгой хүртэл саа, шүр шигтгээ гэх мэт хэт их хүнд детайльтай хувцаснаас татгалзах. Өөрөөр хэлбэл таныг харсан хүнд шууд ёлкны мод санаанд нь буухааргүй хувцаслах гэсэн санаа л даа. Бие биедээ саад болж анхаарлыг олон тийш сарниулахааргүй элемэнтүүдийг сонгоорой.
Хамгийн гол нь та өөрөө тэр оройн хамгийн баяр хөөртөй хүн байх нь чухал. Ингээд хэдэн санаа авахуйц зураг орууллаа.
Иймэрхүү жижиг цүнх хамгийн сайн сонголт. Ихэнх хүний гаргадаг алдаа нь хэт том эсвэл энгийн цүнх барьдагт байдаг.
Цагаанаар өнгө ижилсүүлсэн нь тансаг, хээнцэр харагдаж байна. Биеийн аль нэг хэсэг буюу зөвхөн мөрөө ил гаргасан нь хэт задгай биш ихэмсэг харагдахын нууц болжээ.
Өөрийн биеийн хэлбэрт тохируулан элегантны хувцаслажээ. Мөн л биеийн нэг хэсгийг тодруулах дүрэм баримтласан байна.
Иймэрхүү тод өнгө таныг залуу харагдуулна. Гутал, Цүнхээ хараар суурилсан нь хэт хямд харагдахаас аварсан байна.Мөн хэт секси загвар биш тулдаа энэ өнгөний хувьд баланс сайтай сайн сонголт болжээ.
Дан өнгө сонгосон нь амжилтын нууц бөгөөд хормойн урт нь хэт уйтгартай харагдахаас сэргийлсэн байна.
Баруун талын бүсгүйнх шиг торгомсог мөртөө нэг их анхаарал татахааргүй цэвэрхэн платье ч бас сайн сонголт. Хар ороолт, цүнхээ акцент болгож хэргэлсэн байна.
Мөнгөн өнгө. Гутал цүнх нь ижил төрлийн сул өнгө сонгосон нь гол дүр болох платьенаас анхаарал сарниулахгүй, уусч өгчээ.