GAP TV ad

Энэ реклам Gap-н уур амьсгалыг маш сайн илэрхийлж чадсан. Бариу,өвдгөөр татсан pencil юбка, Skinny 2 нь үнэхээр таалагдсан.


Audrey Hepburn
Дэлхийн бүх эмэгтэйчүүдийн хайр, хүндлэлийг хүлээж чадсан Audrey-н стилийг Gap дахин амилууллаа. Audrey-н стилийн гол нууц нь классик, элегантны стилийг нэгэн хэвийн харагдуулаагүйд байгаа болов уу. Иймэрхүү capri буюу өвдөгний доогуур татсан өмдийг классик туфлитэй хослуулбал тохиромжтой. Мөн энэ рекламан дээрхи шиг намхан цэвэрхэн гуталтай ч зүгээр. Одоо сэрүүн орж байгаа тул иймэрхүү wool-ноосон материалтай capri өмд аваарай. Та маш олон удаа өмсөх болно. Жирийн урт өмдийг бодвол илүү өвөрмөц, стильтэй харагддаг. Мөн дотор нь янз бүрийн хээтэй трико өмсвөл чамин байх болно. Мөн энэ өмдний давуу тал нь гутлыг илүү тодруулж харуулдаг. Гоё хээтэй трико, детайль сайтай гуталтай бол үнэхээр чамин харагдана.




Sarah Jessica Parker
Sarah Jessica-н khaki рекламанд авууштай санаа хэд хэд байлаа. Жишээ нь ягааныг бейжтэй, бейжийг цагаантай хослуулах гэх мэт. Бейж бол хүн бүрт зохидог классик суурь өнгө.







Madonna & Missy Elliot