Tampilkan postingan dengan label snap. Tampilkan semua postingan
Tampilkan postingan dengan label snap. Tampilkan semua postingan
New Wave!

Нямханд.
Богино үс + Милитари жакет = Өвөрмөц гоё байна. Богино үсэнд ер нь рок талруугаа хүнд хувцас илүү зохицдог. Дандаа урт урт намирсан үстэй хүүхнүүдийн дунд богино үс өвөрмөц, өөртөө итгэлтэй харагддаг.

The Lemons. Малгай нь гоё зохисон байна. Уг нь зохицуулж өмсөж чадвал малгай донжтой харагдуулдаг аксесуар. Гэхдээ Сэрчмаа, BX шиг биш.
Зургыг Б.Батгэрэл ( Сонин.мн)
Зургын линк явуулсан Дуламчик-т баярлалаа.
Katie Holmes ( latest)


Ер нь эмэгтэй хүн гэхээр заавал бөөн чимэг, саа зүүгээд явна гэсэн үг биш. Харин ч эршүүд стилийн хувцасыг гоё өмсөж чаддаг бүсгүйчүүд илүү стилтэй харагддаг. Гэхдээ мэдээж заавал нэг эмэгтэйлэг элемэнт оруулах хэрэгтэй.


Katie ихэвчлэн хүн бүрт байдаг суурь хувцасыг стилтэй харагдуулдгаараа онцлог.
Энэ удаа энгийн саарал футболк, хар хөх кардиганыг сүүлийн үеийн моодны өргөн жинстэй хослуулжээ. Шинэ моодыг өөрт байгаа, хуучин суурь хувцас-тай хослуулж өмсөх их зөв арга. Гэнэт хөлөөс толгой хүртэл моодлох ихэнх хүнд инээдтэй харагддаг.

Их саа, чимэглэл, цацаг, унжлагатай ороолт ихэнх хүнд аятайхан харагддаггүй.







Langganan:
Postingan (Atom)