Шинэ үе айсуй...








Эдгээр загварууд бол саяхан сар гаруйн өмнө Францын өмнө зүгийн Hyeres хотод зохиогдсон олон улсын загвар ба фото зургын фестивалд үзэгчдийн саналаар шалгарсан бүтээл юм.

Уг фестивал нь 1985 оноос хойш зохиогдож буй шинэ залуу авьяасыг нээх зорилготой бөгөөд фэйшн ертөнцийн хамгийн том авангард дюо болох "Viktor & Rolf " -г 1993 онд нээсэн томоохон хэмжээний нэр хүндтэй фестивал билээ.

Мөн Gaspard Yurkievich, Felipe Oliveira Baptista, Marc Le Bihan, Henrik Vibskov гэх мэт инди чиглэлийн томоохон дизайнерууд уг фестивалаар анх гарч ирж байжээ. Энэ жилийн шүүгчдийн бүрэлдхүүнд фэйшн ертөнцийн шилдэг аравт багтаx Dries Van Noten орсон байна. Өмнөх жилүүдэд Azzedine Alaïa, John Galliano, Ann Demeulemeester, Karl Lagerfeld, Jean Paul Gaultier гээд топ дизайнерууд шүүгчээр уригдаж байжээ. Ингээд олныг нуршилгүй уг загваруудыг бүтээсэн дизайнерыг танилцуулая.


Мөнхөөгийн Цолмандах. 33 настай. Парис хотод ажиллаж амидардаг. Парис хотын " Atelier Chardon Savard" сургуулийг төгссөн. Тэрээр нийт 10 оролцогчдоос энэ оны үзэгчдийн нэрэмжит ( Public Prize) шагналыг авсан юм.




Yohji Yamamoto, Rick Owens, Ann Demeulmeester нарыг санагдуулам өвөрмөц авангард стилийн загваруудaa 18-р зууны үеийн монгол хатад болон буддизм, лам нарын орхимж зэргээс сэдэвлэн машины агаар шүүгчийн хэлбэр, амазон гэх мэт элемэнтүүдтэй хослуулжээ.

Сүүлийн 20 жил хэвээрээ байгаа "Гоёл" -н тайзнаас эрс өөр загварууд нь үнэхээр өвөрмөц, өөрийн гэсэн өнгө аястай, шинэлэг байлаа. Дозыг нь хэтрүүлж туйлшрахгүйгээр "Монгол" өнгө аясыг ялимгүй бага, шүргээд өнгөрөх төдий оруулж, бусад хэсэгтээ техник чадвар, уран сэтгэмж, детайл, texture contrast зэргийг гайхалтай баланстай тохируулснаар, дэлхий даяар ойлгож, хүлээн зөвшөөрөх хэмжээний урлагын бүтээл болж чаджээ.

M. Цолмандах ирээдүйд өөрийн брэндээ гаргах, эсвэл өөрийн дуртай дизайнерууд болох John Galliano, Alexander McQueen , Rick Owens нарын брэндэд ажиллахыг хүсч байгаа гэнэ. Интернэт-р түүний тухай илүү ихийг мэдэхийг хүссэн сэтгэгдэл, бичлэгүүд үлдсэн байна. Ингээд авьяаслаг дизайнертаа ирээдүйн ажилд нь улам их амжилтийг хүсч, дараа дараагийн Runway шоуг нь тэсэн ядан хүлээж буйгаа хэлье.


Hyères 2010 - Tsolmandakh Munkhuu Show from modabot on Vimeo.

Sources: http://www.villanoailles-hyeres.com/hyeres25en.php?cat_id=3
http://www.ashadedviewonfashion.com/
http://alizemorand.com/2010/06/06/talent-alert-from-hyeres-tsolmandakh-munkhuu/
http://blogs.lexpress.fr/cafe-mode/2010/05/hyeres-bouffee-creative.php
http://giantmag.com/articles/the-giant-issues/jeanene-james/blackface-fashion-exhibit-art-or-racism/#more-504102