Саяхан Audrey Tautou-н тоглож, дизайнер Anne Fontaine найруулсан "Coco before Chanel" киног үзлээ. Коко Шанелийн залуу нас буюу нэртэй дизайнер, брэнд болохоос өмнөх үе, хайр дурлалыг харуулжээ. Хувцаслалтаараа 2009 оны Оскарын шилдэг хувцаслалт номинацд нэр дэвшсэн юм.
Уг кинонд Шанел тухайн цаг үеийн урсгалыг сөрж энгийн, цэвэрхэн биед эвтэй хувцасыг фэйшнд нэвтрүүлсэн тухай өгүүлнэ. Бүх л эмэгтэйчүүд газар шүргэм урт, цагаан, ягаан, торон плате өмсч байхад Шанел ганцаараа эрэгтэй сорочк, пиджак, жилет, малгайгаар гангарч, энгийн загварын хар плате-г түгээсэн. Одоо харсан ч хуучраагүй классик хувцаслалт нь тухайн үеийнхээ хувцасан дундаас эрс ялгарч харагдаж байлаа. "Олон чанаргүй хувцастай байснаас цөөн хэдэн чанартай, өөрт таалагдсан хувцастай нь дээр." гэдэг үгийг ахин бодогдуулахад хүргэв.
Ингээд Коко Шанел-н хэлсэн үгсээс хүргэе.
- Эмэгтэй хүн классик, мөн гайхамшигтай байх ёстой.
- Дэлхийн хамгийн сайхан өнгө бол өөрт тань хамгийн зохисон өнгө.
- Дээд зэргийн тансаглал үргэлж эвтэйхэн байх ёстой, тийм биш бол тансаглал биш.
( Энэ үгтэй санал нийлж байна. Хичнээн үнэтэй сайхан плате өмссөн ч нэг л зөв санагдахгүй бол тансаглал биш, хичээж байна гэсэн үг.)
- Элеганс гэж шинэ плате өмсөхийн нэр биш.
- Фэйшн бол архитектур. Бүх зүйл пропорцоос хамаарна.
( Үнэхээр үнэн. Үргэлж пропорцоо бодолцож байгаарай)
- Эмэгтэй хүн үгүй бол, плате үгүй.
- Фэйшн бол зуурдынх, харин стиль бол үүрдийнх.