Vanessa Paradis ба хуучны дурсамж...




Франц дуучин Vanessa Paradis- н энэ зурагнуудыг 10-аад жилийн өмнө Фрэнчбoкс гэдэг сайтаас олсон юм. (Түүний "Joe le taxi" дуунд нь дуртай байлаа.)
Франц жүжигчид, дуучдын гоё гоё зурагтай сайт байж билээ. Харамсалтай нь 2004 онд хаагдчихсан.


Тухайн үед жаахан охин байсныг хэлэх үү, эмэгтэй хүн гэж ийм л байдаг байх гэж бодож билээ. Энэ зурагнууд одоо бараг энд тэнд байхгүй байхаа. Байнгa шинэ зураг хадгалж, хуучнаа устгаж байдаг ч энэ зурагнууд одоо хүртэл байгааг бодоход их гүнзгий сэтгэгдэл төрүүлж байсан нь илэрхий байна шүү.


Намайг тухайн үед монголд байхад фэйшн-тэй холбоотой мэдээ мэдээлэл, зураг ховор байлаа. Одоо ч элбэг болоо биз дээ. Ямар сайндаа 1997,8 оны үед
гэрийнхээ ойролцоо байдаг Меркури захын орос номийн дэлгүүрээс 5, 6 жилийн өмнөх Космополитан сэтгүүл 10.000 төгрөгөөр олоод хэрэндээ л их баярлаж авч байхав. Тухайн үед хуучин сэтгүүлд 10.000 гэдэг их мөнгө ч байлаа. ( Уг үнэ нь 3 доллар байсан ) Тэгээд Космополитан нь фэйшн ч биш, секстэй холбоотой зөвөлгөө түлхүү сэтгүүл байж билээ. Хэдхэн хуудас фэйшн эдитoриал зурагт нь болоод авчихсан.
Одоо бодоход өөрөө анзаараагүй байсан болохоос фэйшн болон фэйшн сэтгүүлийн сонирхол маань тухайн үед аль хэдийн эхэлчихсэн байж.