Гоо сайхан, хувцас загвар гэдэг бол салшгүй ойлголт. Хөөрхөн охин, сайхан эмэгтэй гэдэг зөвхөн урт үс, богино юбка, өндөр өсгийтөөр хэмжигддэг ойлголт хуучраад удаж байна. Ер нь эмэгтэйчүүд цаг үеийнхээ золиос болж зохисон зохиогүй бүгд л тухайн үеийнхээ моодонд хэлмэгддэг.
90 хэдэн оны монгол охидыг одооны охидтой харьцуулвал мэдээж тэс ондоо зураглал бууна. Тухайн үеийн охид ээжийнхээ хуучин ноосон цамцыг өмсөөд хичээлдээ явдаг байсан бол, одооны охид хамаагүй чамин болсон. Мөн inspiration буюу санаа өгч буй зүйлс нь ч өөр болсон. япон, солонгосын цуврал, холливуудын оддын хувцаслалт гээд л.
Сайхан гэдэг ойлголт нэг л төрлийн стиль, хайрцаганд баригддаг зүйл биш бөгөөд өөрт тохирсон, өөрийгөө илэрхийлсэн хувцас, биеэ авч яваа байдал гээд олон зүйл нөлөөнө. Дээрх охины зургийг Саак.мн-ээс оллоо. Сүртэй моод хөөгөөгүй ч, цаанаасаа гэрэлтсэн, богино үс нь ч өвөрмөц харагдаж байна.
Өсвөр үеийн охидод хандаж хэлэхэд : Монголд буруу жишээ их байдаг болохоор бүгдийг нь зөв, сайхан гэж сохроор хүлээж авах хэрэггүй. Бусадтай заавал адилхан байх ч албагүй. Өөрийнхөөрөө байгаарай. Заавал загвар өмсдөг, алтны магнаттай суусан бүхнийг сайхан хүүхэн гэдэггүй. Өөрийн гэсэн хөдлөшгүй гоо сайхны ойлголттой , дотроосоо гэрэлтсэн сайхан бүсгүй болоосой гэж үүнийг бичлээ.