Шинэ оны зорилтуудаас

Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. Шинэ он гэхээр өөрийн эрхгүй бүхнийг өөдрөг сайхнаар харах урам ордог билээ. Оны анхны постдоо хувийнхаа энэ оны зорилтоос та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Фэйшнтэй холбоотой бус зорилтуудаас:

- Зав гаргаж ном их унших ( Ялангуяа Труман Капотэ, Мишима Юкио, Мураками Рюү нарыг )




- Хайртай хүмүүстэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлж байх
,

- Торт, кекс хийх хобби-гоо сэргээх,



- Ил захидал болон захидал явуулж байх, (Нэт-н ачаар мэнд усаа мэдэх гэдэг хурдан, амархан болсон ч шуудангийн хайрцагт захиа байхыг харах мөч, задлахыг тэсэн ядан хүлээх, гар бичмэлийг гарган ядан унших (нэг их таталж бичдэг залуутай захидлаар харилцдаг байж билээ) зэргийг яаж зүйрлэх вэ. Ялангуяа надад зориулж гэж бодохоор, сэтгэл шингэсэн зүйл цаанаа л өөр шүү.




- Хоцрохгүй байх, Товлосон цагаас ядаж 10 минутийн өмнө очиж байх. Уулзах хүнтэйгээ яаран сандран, том том харайлгаж очиж харагдсанаас өмнө нь оччихсон элегантны зогсож байвал дээр шүү дээ.


- Шинэ дуу хөгжим, хамтлаг нээж сонсох,


- Олон нийтийн арга хэмжээ, музей, үзэсгэлэн аль болох алдалгүй үзэх,

- Фото зургийн хоббигоо сэргээх,



- Хааяа шинэ цэцэг худалдаж авч гэртээ тавьж байх,

- Гэрээ өөрчлөн тохижуулах,

- Франц хэлээ сайжруулах. Франц хэл чамин сонсогддог, бас миний стильтэй зохицдог. :)



Фэйшнтэй холбоотой зорилтуудаас:

- Чанаргүй олон ширхэг бус чанартай цөөнийг авч боломжит координэйшн-үүдээр өмсөх.

- Энэ жил улаан сатин юбка, өнгийн гадуур хувцас гээд стилийн хувьд өнгөлөгийг сонгоё,


- Стилийн хувьд франц бүсгүй шиг хувцаслах,
Францууд цаанаа л энгийн хэрнээ чамин хувцасладаг. Бүх хувцасаа хичээж тохируулдаггүй харагддаг мөртлөө жижиг гэлтгүй детайлийг нь бодолцсон, материал сайтай, дотоод зан чанараа илэрхийлсэн байдгийг өөрийн хувцаслалтандаа авч хэрэгжүүлэх. Энэ сэдэвт малгайтай цамц, биеийн тамирын өмд өмсөхгүй байх ч хамаатай. (Ялангуяа ардаа бичигтэй биеийн тамирын өмд)





- Өөрт хэрхэвч зохихгүй гэж дөлдөг байсан стилээ турших, Бүхлээр нь биш юмаа гэхэд бага зэрэг элемэнт хувцаслалтандаа оруулах.


- За тэгээд энэ жил ч Лого-фрий буюу брэндийн амьд самбар болохгүй байх.

- Олон төрлийн өнгө хээний зохицлыг шаргуу судлах, өөр төрлийн хээ хослуулж өмсөх.


- Киноны дүрээс сэдэвлэж хувцаслаж байх. Annie Hall шиг гэх мэт.



Хамгийн гол нь фэйшнд, амьдралд залхуурахгүй байх.
Та ч мөн энэ жилийн фэйшн ба фэйшн бус зорилтоосоо хуваалцаарай.