Эмэгтэйчүүд бидний хувьд залуу харагдах гэдэг мөнхийн сэдэв байсаар ирсэн билээ. Мэдээж хоол, хөдөлгөөнөө тохируулах, инээд хөөртэй өөдрөг байх гээд олон зүйл нөлөөлдөг ч та бүхний урьд нь олон удаа сонсож байсан эдгээр зүйлсийн талаар нурших гэсэнгүй.
Миний хувьд японы зохиолч Murakami Haruki-гийн зохиолоос унших дуртай. Зохиолч маань ч гүйлтээр хичээллэдэг, залуу сэтгэлгээтэй жинхэнэ мужик "залуу" байдаг.
Мураками Харуки хэлэхдээ " Эмэгтэй хүн гэдэг бол 40 наснаас илт хэрхэн өөрийгөө арчилдаг нь харагдаж эхэлдэг. Гол нь сайхан байхын тулд:
Миний хувьд японы зохиолч Murakami Haruki-гийн зохиолоос унших дуртай. Зохиолч маань ч гүйлтээр хичээллэдэг, залуу сэтгэлгээтэй жинхэнэ мужик "залуу" байдаг.
Мураками Харуки хэлэхдээ " Эмэгтэй хүн гэдэг бол 40 наснаас илт хэрхэн өөрийгөө арчилдаг нь харагдаж эхэлдэг. Гол нь сайхан байхын тулд:
* Өөртөө хатуу байх.
* Уцаарлахгүй байх
* Их зан гаргахгүй байх
* Цэх алхах
* Харвингүй байх
* Чимээгүй идэх
зэрэг болно гэжээ.
"Хүүхэн", "Авгай" гэдэг ойлголт бол наснаас хамаарахгүй зүйл бөгөөд Эмэгтэй хүн өөртөө анхаарал тавихаа больж "энүүхэн хооронд намайг хэн л харахав" гэж бодох , шинээр гарч буй моодноос эхлээд урлаг соёлоос хоцрох болсон цагт л "авгай" болдог гэж би боддог.
Яавал "авгай" болохгүй вэ? гэсэн асуултанд Мураками Харуки:
* Аяархан алхах (баллетын бүжигчин шиг)
* Чимээ багатай идэх
* Биеэ цэх зөв авч явах
* Чанга дуугаар ярихгүй
* Хов жив ярихгүй
* Ядаж дотуур хувцасаа сайныг сонгох
* Хүн муулахгүй
* Жанкфүүд буюу эрүүл бус хүнс идэхгүй
* Телевиз үзэхийн оронд ном унших гэжээ.
Хувцаслалт гэдэг бол бүх зүйлсээ хэрхэн хослуулсан буюу бүхлээр нь авч үзэх хэрэг гэж хэлж байсан. Түүний адил сайхан харагдах, залуу байх гэдэг хэд хоногийн хоолны дэглэм сахих асуудал биш бөгөөд тухайн хүний өдөр бүр өөртөө хэр анхаарал тавихаас хамаардаг. Мөн зөвхөн гадаад төрхөө биш дотоод ертөнцөө хөгжүүлж байж , энэ бүхэн нь нэгэн цогц болон таныг илэрхийлэх болно. Тиймээс ч сайхан бүсгүй гэж өөртөө анхаарал тавьдаг, өөрийгөө хөгжүүлдэг, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг дотроосоо гэрэлтсэн, зөв бодолтой, өөдрөг хүнийг хэлдэг байх.