Audrey Tautou буюу Франц стилийн нууцаас


Энэ удаа та бүхэндээ "Ameilie" киногоороо нэрд гарсан францын жүжигчин Audrey Tautou-н стилээс хүргэж байна. Тэр үнэхээр элегантны бөгөөд чамин хувцасладаг. Хар, цагаан зэрэг суурь, классик өнгө, торгон болон торон детальтай хувцаснуудад дуртай.

Хэлбэрийн хувьд ч өөрт тохирсон классик стилийн хар платье буюу "Little Black Dress" их өмсдөг.
Одоогийн жүжигчидийн дундаас өөрийн чамин өвөрмөц, хэний ч хайр булаам төрхөөрөө ялгарч чадсан. "Франц хүүхнүүдын стилийн нууц"-н талаар америк, япон, солонгос гээд л бүх л сэтгүүлүүд дээр байнга нийтлэгддэг бөгөөд франц хүүхнүүд бол яах аргагуй хувцаслалтын тал дээр ялангуяа өөр стилийн хувцас (рок, англи, тансаг, даруухан, спорт, романтик г.м) хооронд нь донжийг нь олж тохируулахдаа хэнийг ч дагуулахгүй. Тэр дундаа Audrey Tautou бол өнөө үеийн Coco Chanel, Audrey Hepburn юм. Ихэвчлэн классик стиль сонгодог ч рисктэй стилээс ч айдаггүй.




















Та түүнийг хэзээ ч сүүлийн үеийн моод хөлөөс толгой хүртлээ өмссөн байхыг харахгүй. Ер нь хувцаслалтанд орчин үеийн моодноос нэг ширхэг орход л хангалттай. За дээд тал нь хоёр. Түүнээс илүү бол хэвэнд цутгасан юм шиг л, нэг халтирвал алиалагч шиг л харагдана.
Мөн өөрийн стилээ олоогүй, зүгээр л хоосон моод дагагч шиг харагдана.

Трэнд буюу моод бол их ярвигтай эд. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд, мөн урьд нь өөрт зохих байсныг мэдээгүй шинэ стиль туршихад, залуу харагдахын тулд зайлшгүй мэдэх шаардалагатай зүйл боловч доз нь хэтэрч нэг андуурвал хэт их моодолсон хүн шиг инээдтэй харагддаг зүйл байхгүй. Харин нэг ч моод оруулаагүй бол хоцрогдсон, уйтгартай, овортой харагддаг.

Дуртай хувцас болгон зохино гэсэн үг биш, гол нь өөрийн биеийн хэлбэр, онцлогтоо тохируулж хувцаслах. Биеийн өө сэвээ аль болох нууж сайхан хэсгээ тодруулж харагдуулах.

Франц стилийн нууцаас гэвэл:

* Хөлөөс толгой хүртэл нэг өнгө өмсөхгүй байх. ( ганц хар өнгө л энэ дүрэмд хамаарахгүй)

* Гутал цүнхээ хослуулахгүй байх. дээрх нэг өнгө дагахгүй дүрэмтэй цаад санаа нь ижил. Сүүлын хэдэн жилийн хандлага гутал цүнхны өнгийг хослуулахгүй болоод байгаа. Ягаан гутал+ ягаан цүнх. Тэртээ тэргүй зохицох нь тодорхой зүйлсыг хослуулвал залхуурсан харагдана. Харин цэнхэр туфль+ шар цүнх = илүү сонирхолтой, хөгжилтөй биш гэжүү?

* Нэг үеийн элемэнтээс олон орохгүй байх. (20 иод он, 50-аад он, 60-аад он гэх мэт). тэр үеэс ирсэн = хоцрогдсон харагдана.

* Заавал нэг акцэнт өнгө, суурь өнгө ( өөрөөр хэлбэл тод/бүдэг өнгө) оруулах.

* Урьд нь дурдаж байсан, нэг материалаар дагнахгүй байх.

* Хувцаслалт гэдэг бол олон өнгө будаг, материал, хэлбэрээс өнгө, пропорцыг нь тааруулж сонгох явдал.

Аятайхан таарсан, ялангуяа тухайн хүний personality бую
у зан характер-г нь илэрхийлсэн, дээр нь шинийг сэтгэж рисктэй хувцасыг амилуулсан бол "стилтэй, донжтой" гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл " creativie " буюу уран бүтээлч сэтгэлгээ шаарддаг процесс. Уран бүтээлч сэтгэлгээгээ олон зүйл үзэж харж сонсож байж хөгжүүлнэ. Ном, сонин, сэтгүүл, уран зураг, кино, түүхэн зураг, ханан дээр сараачсан үг ч хамаагүй. Хэр их юм үзэж нүд тайлсан "уран бүтээлч" сэтгэлгээ хөгжсөн болох нь тухайн хүний хувцаслатаар шууд илэрдэг. Үзсэн харснаасаа санаа авахыг "inspiration" гэнэ. өнгөний хослол ч юмуу, ерөнхий уур амьсгал ч юмуу...

Тэгэхээр ганц моодны сэтгүүл биш аль болох төрөл жанр ялгалгүй бүх л төрлийн урлаг соёлд өөрийгөө нээлттэй байлгах хэрэгтэй. Тиймдээ ч залуу охид ихэвчлэн моод дагаж хувцасладаг бол нас ахих тусмаа өөрт юу зохих, өөрийн юунд дуртай болохоо мэдэж стиль-ээ олдог. Охин, бүсгүй хоёрын ялгаа энд гардаг.

Манай монголд ихэвчлэн жинхэнэ классик арт зүйлс ( ном, кино, гэх мэт) тархаагүй байдаг болохоор буруу жишээ дагах гээд байдаг. Жишээ нь 6, 7 жилийн өмнөх Ж.Ло стиль байна. Тиймэрхүү доз нь хэтэрсэн хувсцаслалт зохидог хүн бараг байхгүй. За тэгээд япон, солонгос-с гаралтай андуурсан стилууд их байна. Бөөн чимэглэл болсон хумснаас эхлээд. Миний мэдэхээр сүүлийн 10 жилийн vogue, elle, bazaar гээд дэлхийн шилдэг фашион сэтгүүлүүдэд ийм "ази" стилийн хумс нэг ч харагдаагүй. Тиймээс манай сайтийн зорилго бол аль болох дэлхийн чиг хандлагаас хүргэх юм.

Сайхан хувцаслалт нь өөдрөг сэтгэл, улмаар сайхан амьдралыг авчирдаг гэж би боддог. Тиймдээ ч монгол бүсгүйчүүдээ Ж.Ло биш Audrey Hepburn стильтэй болгох нь миний нэг хүсэл юмдаа.