Энэ удаа та бүхэнд NY хотноо болсон "Iron Man" киноны нээлтийн арга хэмжээнд хэн юу өмссөнийг хүргэж байна.
Model Helena Christensen in Micheal Kors Биеийн зөвхөн нэг хэсгийг тодруулах дүрмийг зөрчсөн байна. Уг нь энгэрээ задгай тавиагүй бол зөвхөн хөлөө тодруулах байлаа. Хэтэрхий sexy болох гэж хичээсэн харагдаж байна.
Singer Diana Ross- Залуу харагдах нууц бол хувцаслалтандаа заавал нэг сүүлийн үеийн мода оруулах юм. Тэрээр өвөрмөц дэрэвгэр хэлбэртэй пиджак сонгосон нь цаг үетэйгээ зохицсон, хоцрогдоогүй харагдаж байна. Энэ хувцаслалтанд зүүлт нь акцент болж анхаарал татаж байна. Хэрвээ та биеийн аль нэг хэсэгтээ сэтгэл дундуур байвал тэр хэсэгтээ /жишээ нь хөл/ бараан хувцас өмсөж, хүний анхаарлыг аль болох тэр хэсгээсээ холдуулах хэрэгтэй. Тухайлбал дээгүүрээ акцент болохоор зүүлт зүүх, өнгийн алчуур ороох гэх мэт.
Баруун талын бүсгүйн хувьд насанд нь тохироогүй сонголт болжээ. Энэ платены бүх элемент нь хүүхэдэрхүү хэт нялуун байгаад гол алдаа байна. Энэ хэлбэрийн хувьд бараан өнгө сонгосон бол зохимжтой байлаа. Эсвэл ягаан торгон бол V хэлбэрийн зах ч юмуу оруулж биеийн аль нэг хэсгийг харуулсан бол насандаа зохицож харагдах байлаа. 5 настай охин тэр чигээр нь өмсөж болохоор загвар бол 30 гарсан эмэгтэй хүнд тохирохгүй гэсэн үг.