дэрэвгэр babydoll хэлбэрийн платье. өнгө нь basic тул нэг их анхаарал татахгүй классик харагдаж байна.
Skinny форм болсны дараа гарч ирсэн Wideleg буюу өргөн жинс. Намхавтар хүнд бол платформ маягийн өсгийтөй гуталтай өмсөхгүй бол нэлмийгээд пропорцгүй харагдуулах магадлалтай. Энэ моодны тухай удахгүй дэлгэрэнгүй бичих болно.
Амралтын өдрийн хувцаслалт. Саарал малгайтай цамц, Skinny. Саарал өнгөний моод ч улам л хүчээ авсаар байна. Ганц сезоны моод биш классик болж байна даа.
Leggings буюу ретүз. Их рисктэй. Зөв өмсч чаддаг хүн ховор. Мини юбка, платьетай хослуулбал зүгээр. Ретүз өмссөн үед ретүзнээс чинь өөр моодны хувцас байвал хэтэрхий моод хөөсөн, хямд харагдана. Аль болох basic загвар, өнгөтөй нь дээр.
Цэвэрхэн, чамин харагдаж байна. Иймэрхүү хээтэй майк байвал жинс, өмд, юбкатай хослуулаад хэрэглээ ихтэй. Гадуур нь пиджак өмссөн ч цээж бага зэрэг ил гарч буйнх, хэт давчуу харагдахгүй.
Хар платье+ бүс. Бүс суулийн үед их дэлгэрээд байгаа. Гэхдээ ретүзтэй адил дүрэм баримтлах хэрэгтэй. Өөр олон моодны юм хослуулахгүй байх хэрэгтэй. Бүс чинь акцент болж өгөх учраас.
Иймэрхүү эрэгтэй стилийн өмд зөв өмсч чадвал cool харагддаг. Цамцаа дотуураа хийсэн, хослуулсан гутал зэрэг нь энэ стилийг амжилттай болгожээ.
Skinny jeans+ Платформ. Бүдуун өсгийтөй платформ сүүлийн үед моод болоод байгаа. Мини юбкатай өмсөх л хамгийн рисктэй. Хямд, хэтэрхий хичээсэн харагдах гээд байдаг. Харин хар цулгай трикотой бол стильтэй харагдана. Триконы ид шид энэ жишээн дээр тод харагдаж байна. Хэрвээ хувцаслалт чинь нэг л болж өгөхгүй бол трико нэмээд үзээрэй.Shirtdress! Миний хамгийн дуртай хувцасны нэг. Консерватив, элегантны харагддаг. Trench Coat-тай адил шалтгааны улмаас. Ийм shirtdress таныг олон үед аврана . Ажилд. Болзоонд. Торгомсог материалтай бол үдэшлэгт ч өмсөнө.