1.Дуучин Отгоо. Яг одоо моодонд ороод байгаа Bubble буюу памбөгөр платье, лакан wedge гутал өмссөн нь хоорондоо үнэхээр зохисон. Үнэндээ Монголын хамгийн стильтэй, Fashion ойлголттой,Fashion сэтгүүл уншдаг хүн бол Отгоо юм байна.Өөлвөл цагирган ээмэг л жаахан зохицохгүй байна. Бусдаар бол Үнэхээр Perfect! Отгоо өөрөө уншвал ямар брэндийн платье,гутал гэдгээ мэйлээр хэлээрэй. :) Bebe мөн үү?
P.S:Хөтлөгчийн хувцас бол үнэхээр хэрэг алга.Пиджак,нүдний шил,цаг нь цэвэр илүүдсэн. Гутал нь цэвэрхэн хар туфли байсан бол илүү зохих байлаа. Үс нь ч овортой харагдуулж байна.
2. Quiza. Хувцасан дээрээ санаагаа бичих бол Монголдоо л шинэлэг, өвөрмөц байж эрс ялгарч байсан. Үнэхээр анхаарал татсан, санаанд үлдэхээр Idea байлаа. Сайн байна Quiza! Эхнэр нь ч дажгүй Chic байсан.Нүүрээ жаахан өнгөлөг будсан бол илүү сайхан байх байлаа.P.S:Хөтлөгчийн хувцас бол үнэхээр хэрэг алга.Пиджак,нүдний шил,цаг нь цэвэр илүүдсэн. Гутал нь цэвэрхэн хар туфли байсан бол илүү зохих байлаа. Үс нь ч овортой харагдуулж байна.
3.Ямар хамтлаг юм бол? Мэддэг нь бичээрэй. Юутай ч хоёулаа өвөрмөц, Rock стилийн, Cool харагдаж байсан.Зүүн талын залууд судалтай футболк нь өөрийнх нь үс,сахал имижтэй нь хослоод үнэхээр зохисон байна. (Хоёуланд нь хоёр эрхийгээ гозойлгов)
Зүүн талын охины платье таалагдлаа.Бусад жинсний армиас эрс ялгарч байна. Иймэрхүү хөөрхөн өдөр тутмын платье эмэгтэй хүнд их хэрэгтэй шүү. Чамин, тансаг харагдаж байна.
Мөн зураг нь олдоогүй ч Номин Талст-н Батсүх-н эхнэр Little Black Dress-тэй цэвэрхэн даруухан, аятайхан харагдаж байсан.
(Зураг сүүдрээс)