Хамгийн чухал суурь 2 өнгө. Тус тусдаа гайхалтай ч хослуулбал бие биенийгээ тодруулаад бүр ч янзтай. Харин нэг л халтирвал классик ухаантай бүсгүй шиг биш, байдаг л оффисын мянга мянган хүүхнээс ялгарахаа болино. Эсвэл хүмүүс хоол зөөгчүйлчлэгчтэй андуурхад хүрнэ.
Тэгэхээр ийм суурь өнгийн хувцасанд жижиг деталь сайтай, бусдаас өвөрмөц загвартайг сонговол илүү чамин хээнцэр харагдах болно. Мөн жирийн загвартай ч, гутал цүнх алчуур гэх мэт бусад зүйлсээрээ дэгжин харагдуулж болно. Хар цагаанаас илүү "би ухаантай" гэж хашгирдаг өнгө хаана байнаа. Тэгэхээр энэ бэлэн шууд их сургуулийн дипломтой харагдуулдаг өнгийг өдөр тутамдаа түлхүү ашиглацгаая, бүсгүйчүүдээ.